Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь миний хувь тавилан

2009/04/28
Share |
Хүмүүс: Наран | 
Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь миний хувь тавилан
Хөвсгөлийн Мөрөн хотод төрж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн дуучин бүсгүй хүүхэд байхын л эршүүд баргил хоолойтой нэгэн байсан аж. Түүний ганц дургүй зүйл нь хүн дуурайх, хиймэл дүр эсгэн жүжиглэх. Урд хөршид сурч, ажиллаж амьдарч байгаа дуучин Нарантай амралтаараа ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна. Хэзээ сургуулиа дүүргэн эх нутагтаа ирэх гэж байна даа?
-Шинэ цомгийн ажил дуусаад cap орчмын өмнө нээлтийн ажиллагааг нь "Riversound" клубт хийсэн. Монголынхоо нэг ч гэсэн клубыг бусад орны дуу тоглуулаад, баар болгонд ижил ая тавьж байхаар өөрийн гэсэн имидж төрх, дуутай байгаасай гэж л зорьсон юм. Мэдээж шинэ цомогт маань Наран гэдэг хүн тэс өөр шинэ төрхийг харуулан дуулсан байгаа. Урьд нь таван хэл дээр цомог гаргасан нь миний магистрын ажлын судалгаа байсан. Сургуулиа долоон сард төгсөнө. Удахгүй явах гэж байгаа болохоор энэ ярилцлагаа уншиж амжихгүй л байх.

-Та таван хэл дээр цомог гаргасан. Цомгийг тань тус орны ард түмэн нь яаж хүлээн авч  байна?

-Мэдээж ард түмэн нь миний дууг сонсохгүй бол гаргахгүй байх байсан. Миний дуулсан дуу болгоныг аль ч оронд маш сайн хүлээн авсан. Хүндрэлтэй зүйлүүд байсан ч хүн зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэх л хэрэгтэй. Хүн ямар нэгэн зүйлд эсвэл мэргэжилдээ дуртай бол тэмцэхээс өөр арга байхгүй. Хэцүү бүхнийг давж туулах л ёстой, ингэж байж хүн илүү их боловсорч цааш тэмүүлдэг. Ухаантай, тэвчээртэй байх л чухал. Бэрхшээлтэй тусмаа хүнд илүү их чадварыг өгдөг. Би өөрийгөө огт өөрөөр төсөөлдөггүй. Гэхдээ эдийн засагч юм уу хэлний талын хүн байх байсан болов уу Бурхны заасан зам л гэж бодож байна. Ямар ч хүнд заяасан унаган авьяас гэж байдаг байх. Тийм болохоор миний дуучин болсон нь миний дотроос гарч буй сэтгэлийн илрэл гэх үү дээ. Гэхдээ надад кинонд тоглох сонирхол их байдаг. Өөрийгөө бэлэн болохоор тоглох болно. Одоохондоо санал   ирээгүй, өөр оронд байгаа болохоор тэр байх. /инээв/

-Монголын дуучдын түвшин таны бодлоор ямар хэмжээнд байна гэж бодож байна. Хамтарч дуулах юмсан гэж бодож явдаг хүн бий юу?
-Манай дуучид их хөдөлмөрч, бие биенээ хайрлаж чаддаг хүмүүс. Ихэнх нь биеэ даасан, өөрийнхөө байгалийн авьяасаараа л явж байгаа хүмүүс. Ийм сайхан хүмүүсийг хайрлаж, хүндэлж яваасай л гэж бодож байна. Хамтарч дуулсан дуучид бий. Гэхдээ Лхагваа ахтай л хамтарч дуулна даа гэж боддог. Надад харамсалтай нь зав бага байгаа болохоор очиж уулзаж амжаагүй л байгаа.

-Ингэхэд яагаад та ганцаараа яваад байдаг юм бэ?
-Миний хувийн амьдрал бол миний уран бүтээл. Дуучин хүний энэ амьдрал чинь ердөө л уран бүтээл шүү дээ. Өөр бусад зүйлийг бодож явах цаг надад одоохондоо алга.

Хүн бүр өөрийн гэсэн тавилантай байдаг. Тэгэхээр өнөөдөр нөхөртэй больё гээд би маргааш нөхөртэй болчих асуудал биш. Харин өөрийгөө бүрэн бэлтгэх ёстой. Би бэлэн болсон үгүйгээ сайн бодох хэрэгтэй. Манай монголчууд нас явчихлаа гэж ярьдаг. Гэхдээ өөрөө өөртөө зорилго тавьчихсан хүмүүс чинь үр дүнг нь л харах бодолтой байдаг байх. Би өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа учраас эр хүнд гаргах цаг арай л бага байгаа. Тодорхой хэмжээний түвшинд хүрчхээд дараагийн асуудалд орно гэсэн бодол бий. Нөгөөтэйгүүр хүний хувь тавилантай их холбоотой хэрэг. Заримдаа энэ сансар огторгуйгаас яалт ч үгүй заасан зам, мөр гэж байдаг. Тийм болохоор түүнтэй холбож үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Та их эршүүд харагддаг. Багын л ийм байсан уу эсвэл таны бүрдүүлсэн имидж үү?

-Би эхээс дөрвүүлээ. Хоёр охин хоёр хүүтэй айлын дунд хүүхэд. Бага байхаасаа ийм л хүүхэд байсан. Байгаагаараа байгаа нь л энэ. Би хүн дуурайж нарийхан хоолойгоор ярьж, өөрөөр алхах дургүй. Хүн өөрөө өөрийгөө маш сайн хянадаг байх хэрэгтэй. Толинд өөрийгөө хараад би өнөөдөр хөөрхөн, гоё харагдаж байна гэж мэддэг шигээ өөрийнхөө дотоод ертөнцийг мэддэг байх хэрэгтэй.

-Гоо сайхандаа хэр цаг зав гаргадаг вэ, та их гоё болсон харагдаж байна?
-Баярлалаа. Гоо сайхан гэдэг бол эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүнд ч маш чухал. Энэ нь ямар ч хүний дотоод ухамсартай шууд холбоотой байх гэж би боддог. Зөвхөн гадаад үзэмждээ анхаарал тавихаас гадна дотроосоо өөртэйгөө их ажиллах хэрэгтэй. Тэгвэл хүн их өөр харагдана, бүх юм нь гэрэлтээд л явчихдаг юм.

-Таныг Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилж байна гэсэн яриа гарсан энэ талаар?
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан юм байхгүй. Би өөрөө ч сонсоогүй юм байна. Гэхдээ Хятадын зарим нэг компани тоглолтон дээр надад бэлэглэж байсан удаа бий.

-Таныг нэлээн сүсэг бишрэлтэй гэдгийг мэднэ л дээ?
-Шүтлэгтэй байлгүй яахав. Буддагийн сургаалыг дагаж баримталж явдаг. Мөн энергийг мэдэрч эхэлж байгаа. Ойлгож судлахаар үнэхээр өөр болдог юм байна лээ. Дотроосоо өөрийгөө мэдэрч, хайрлах гэсэн үг. Би багагүй хүнд тус болсон гэж боддог юм. Гэхдээ одоо миний нэг, баримталж байгаа зүйл бол хүнд бэлэн зүйл өгөх биш хүнийг боловсруулж, хүний ухамсарт нь зөв зүйл суулгах нь хамгийн том буян. Энэ тал дээр би нэлээд их ажиллана гэж бодож байгаа. Гудамжны хүүхдүүдийг ямар аргаар яаж зөв зам руу нь оруулах вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Бэлэн зүйл өгөөд хэрэггүй байх. Би Монголынхоо залуучуудыг үнэхээр ухаантай, мэдрэмжтэй гэж хэлнэ. Хүн болгон л сурч байна. Залуус маш олон зүйл үзэж харж судалж байна. Сайн муу тал аль аль нь байна. Гэхдээ би сайн талыг нь илүү харахыг л хичээж явдаг. Ер нь нийгэм ийм саарал байхад заавал мууг нь ухаж гаргах гээд яах юм бэ.

Монголчуудын энэ муухай хардамтгай зан нь бидний амьдралд их нөлөөлдөг юм шиг санагддаг. Бие биенийгээ хардаж, өөлж, муулж явдаг энэ байдлаа больчихвол бид арай өөр сэтгэлгээтэй болж чадна гэж бодож байна.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Shannon I want to make a withdrawal diflucan 300 mgLevy, son of the TV judge, said he’ll file the $5 million suit against Putnam Sheriff Donald Smith on Wednesday for comments Smith made regarding the ongoing investigation into the alleged rape of a 13-year-old girl by Levy’s personal trainer.
IP:188.143.232.41  2016-02-25 12:53:10
eowzxp VKdkdKxpdwlanvivda, [url=http://pzrnpwizdfxq.com/] pzrnpwizdfxq[/url], [link=http://uzzhgeegqgji.com/ ]uzzhgeegqgji[/link], http://ufsgwlrivsse.com/
IP:46.161.9.8  2017-01-24 21:50:10
CharlesTar wh0cd124103 allopurinol ventolin retin-a pill hydrochlorothiazide
IP:46.161.9.51  2017-06-12 08:02:40
Alfredgrecy wh0cd937203 nexium generic
IP:46.161.9.50  2017-07-23 04:15:17
Alfredgrecy wh0cd896197 Synthroid
IP:46.161.9.23  2017-07-27 19:00:05
CharlesTar wh0cd647154 zovirax for sale prilosec generic endep generic myambutol pamelor
IP:46.161.9.23  2017-07-28 02:09:42
AaronIdoks wh0cd643309 abilify buy seroquel online zithromax erythromycin helpful resources acyclovir zithromax
IP:46.161.9.22  2017-08-21 21:32:33
Bennyswips wh0cd499310 buy propranolol flagyl adalat online ampicillin
IP:46.161.9.50  2017-08-23 20:37:42
CharlesTar wh0cd124103 Augmentin Generic
IP:46.161.9.51  2017-08-28 05:17:01
CharlesTar buy cialis online
IP:46.161.9.51  2017-09-02 00:27:13
Kennethtwinc cialis best price
IP:46.161.9.23  2017-09-02 01:00:51
JohnDus HTTP://ONLINELOANS.US.COM online homework
IP:46.161.9.56  2017-09-06 15:14:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.