Залуу дуучин Эгшиглэн "Камертон"-ы Мээдээтэй...

2009/04/29
Share |
Хүмүүс: Эгшиглэн | 
Залуу дуучин Эгшиглэн

"В" продакшны залуу дуучин Болортуяа гэхээр та бүхэн шинэ уран бүтээлчийн тухай бичих нь гэж бүү бодоорой. Энэ бол дуучны иргэний бичиг баримт дээрхи нэр. Харин уран бүтээлийнх нь нэр Эгшиглэн. Анх тэрээр "Найрах арга чинь буруудаад байна" хэмээх өвөрмөц үгтэй R&B дууг бардам охидын сүлд дуу болгож чадсан авъяаслаг нэгэн. Тэр цагаас хойш "Яг одоо" хэмээх уянгалаг хайрын дуу болон хэд хэдэн киноны дууг амьдруулсан. "В" продакшнд ажиллаад гурван жилийг үдэж буй тэрээр одоогоор нэг ч цомог гаргаагүй байгаа нь сонсогчидод их хүлээлт үүсгэж байгаа. Тэгвэл түүний шинэ уран бүтээлүүд ар араасаа хөвөрч эхэллээ. Тэрээр яг энэ цаг үед ХИТ болоод байгаа "100 хувь" дууг дуучин ВХ-тэй хамтран дуулжээ. Энэ нь "Гоёлын даашинз" кинонд тоглосон жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн дүрийнх нь дуу юм.

Эгшиглэнгийн амьдруулсан энэ дуу судлаачдын үзэж байгаагаар өнгөрсөн долоо хоногийн бүхий л хөгжмийн нэвтрүүлэг, FM радио, чатуудад тэргүүлж байгаа аж. Харин залуу дуучны дараачийн шинэ уран бүтээл нь "Камертон" хамтлагийн дуучин Мэнд-Амартай хамтран бичүүлж буй хайрын дуу гэнэ. "В" продакшны аажлын төлөвлгөгөө ёсоор Эгшиглэнгийн анхны бие даасан цомог ирэх 6-р сард бэлэн болох юм байна. Энэ цомогт R&B чиглэлийн 10 гаруй дуу багтах ажээ.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.