Олны танил эрхэмүүдийн гангараа

2009/04/29
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу |  Д Болд | 
Олны танил эрхэмүүдийн гангараа

Аварга Д.Давгадоржийн хар “Хаммер”
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 20 дахь удаагаа түрүүлсэн тэрээр Хүй долоон худагт болсон  өвлийн “Дүнжингаравын хурд” хурдан морины уралдаанд 07-77 гэсэн дугаартай тас хар “Хаммер”-аар гангарч олны анхаарлыг аргагүй татсан. Аваргын хөлөглөсөн унаа Улаанбаатарын гудамжийг чимэн давхилдах бусад “Хаммер”-аас хэмжээ, үнэ өртгийн хувьд хол зөрүүтэй. Өөрөөр хэлбэл жинхэнэ “ориг” гэсэн үг. Улсын заан аав, хайртай ээжийгээ ганган тэргэндээ суулгасан Д.Дагвадорж аварга азарга, их насны морьдыг даган хурдалсан гэсэн шүү. 

400 сая төгрөгний утасны эзэн
“Нарантуул” захын боссоос их хурлын зөөлөн сэнтийд заларсан Сайхансамбуу гишүүний тансаг хэрэглээ нь олныг гайхашруулдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө давхар хаус бариулж олныг шуугиулж байсан энэ эрхмийн гэрт Африк, Англи, Орос гээд орон орны хүмүүс гэрийн үйлчлэгч хийдэг гэж ярьдаг. Харин түүний онгироо, давилуун занг нь өвлөн авсан хүү Наранбаатарынх нь машины обуд нь хүртэл алт юм гэнэ. Түүгээр ч зогсохгүй Сайхансамбуу 60 саяын үнэтэй гар утсаар гангардаг аж. 2008 оны шинэ загварын “Nokia” маркийн гар утас нь Очир алмаз, бадмаараг зэрэг үнэт шигтгээтэй учир ийм өндөр үнэтэй юм гэнэ. Азиас ганцхан Сайхансамбуу эзэмшдэг уг утас Дэлхийд зургаахан ширхэг байдаг гэсэн. Уг  утасны үнийг одоогийн мөнгөөр бодвол 310 000 доллар буюу 400-гаад сая төгрөг.

Цагаан алтанд нугасгүй дуучин
Тун удахгүй дэлгэцнээ гарах “Би чамд хайртай” кинонд хүч сорихоор зэхэж буй “Камертон” хамтлагийн ахлагч Болдыг охидууд мэдрэмжтэй стильтэй залуу гэж ам сайтай байдаг. Ээмэг, бөгж, гинж, B брендийн өмдний тэлээгээр гоёх дуртай мань залуугийн зvvлтнvvд бvгд алмазан шигтгээтэй цагаан алт гэнэ шүү. Мөн тэрээр “Canon” фирмийн зургийн аппарат цуглуулах хоббитой бөгөөд одоогоор 30 гаруй фото аппараттай гэсэн. Мөн тэрээр бусад эрчүүдийн адил үнэтэй, ганган хурдан хүлгээр гангардаг. Түүний цуглуулганд дөрвөн төрлийн авто машин бий. 

06-66 дугаараар гангардаг эзэн 
 “Алтай констракшн”-нь ерөнхий захирлын албан тушаалтай Ж.Бат-Эрдэнэ өдгөө 30 нас хэвийж буй. Түүнийг нэгэн үе “Хотын захиргаа”-нд томоохон албан тушаалтны жолооч хийж байсан хэлцдэг. Гурван жилийн өмнөөс барилгын салбарт хүч үзэн, тэргүүлэгчдийн нэг болж чадсан тэрээр “Алтай констракшн” компаний захирал ах Батбаасаныхаа хамт машин цуглуулах хоббитой. Түүний цуглуулаганд манайдаа битгий хэл дэлхийд ховор хурдан хүлгүүд бий. Цуглуулгынх нь хамгийн үнэтэй, тансаг машин нь 100 мянган ам долларын буюу одоогийн ханшаар 140 сая төгрөгт хүрэх Ламбарджини машин. Мөн хоёр суудалтай бензнүүд болон Инфинити ланд 200 гээд эрчүүдийн хорхойг хөдөлгөсөн машинууд олон. Харин түүний унах дуртай машин нь цагаан өнгийн “Le seyade twincame” машин. Сонирхолтой нь түүний машинуудын дуугаар бүгд 06-66 гэсэн дугаартай.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.