Хүмүүс: С Эрдэнэ | |
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашигласан хэмээн үзэж С.Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт татсан билээ. Түүгээр ч барахгүй энэ хэрэг дээр нь сонгуулийн үеэр санал тоолох байр руу нууцаар нэвтэрч, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх зэрэг хэрэгүүд нэмэгдсэн. Баянгол дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн гурваар зургаан жилийн ял оноосон. Гэтэл түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ч.Энхээ нар Нийслэлийн шүүхэд өргөдөл өгч энэ сарын 16-нд давж заалдснаар түүний хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Харин түүний биеийн байдал одоогоор сайнгүй байгаа бөгөөд өчигдөр батлан даалтад гарч эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Factnews.mn