С.Баяр, В.Путин хоёр Улаанбаатарт ямар асуудлыг шийдэх вэ?

2009/04/29
Share |
Хүмүүс:
С.Баяр, В.Путин хоёр Улаанбаатарт ямар асуудлыг шийдэх вэ?

В.Путин Монголд хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа анх ирж байсан бол энэ удаа Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийхээр болжээ. В.Путин Монголд ирэх сураг өмнө нь хэдэнтээ гарсан. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн үеэр ирэх нь гэж яригдсан боловч хойшилсон.

Энэ удаагийн айлчлалын талаар Гадаад харилцааны яамнаас “Айлчлалаар хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны чухал асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар яригдаж байна” гэдгээс илүү тодорхой зүйл ярихгүй байна. Хэдийгээр тодорхойгүй байгаа ч үргэлжлүүлэн хэлэлцэх асуудалд Тавантолгойн орд газрыг ашиглахад оросууудын оролцоо ямар байх, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглахад зайлшгүй хэрэгтэй төмөр зам тавихад Оросын төмөр зам нийгэмлэг яаж оролцох зэрэг нь тодорхой болох магадлалтай гэнэ.

Өнгөрсөн 2008 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчилсан. Энэ үеэр С.Баяр ОХУ-ын Засгийн газрын даргатай /тухайн үед В.А.Зубков байсан/ хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар хэлэлцээ хийсэн билээ. Тухайлбал, ураны хүдэр болон дагалдах ашигт малтмал эрж хайх, олборлох боловсруулах салбарт олон улсын төсөл хэрэгжүүлэх тухай Үйлдвэр худалдааны яам, ОХУ-ын “РосАтом” цөмийн энергийн улсын корпорацийн хамтарсан ажлын төлөвлөгөө багтаж байв. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргыг Монгол Улсад айлчлал хийхийг урьсан юм байна.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ бошки в Кирове ПермскиР¹ край купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:93.179.90.95  2018-09-07 14:13:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.