Гавъяат цол нь ахадсан уран бүтээлчийг үзэгчгүй танхим хүлээж, нийтийн дуучид ганзага хоосон буцах болов

2009/04/30
Share |
Гавъяат цол нь ахадсан уран бүтээлчийг үзэгчгүй танхим хүлээж, нийтийн дуучид ганзага хоосон буцах болов

Соёл урлагийн их сургуульд нийтийн дууны анги гэж байдаггүй ч дуурийн болон эстрадын, уртын дуу дуулаачийн ангийг төгссөн хүмүүс л өдгөө “нийтийн дуучин” гэдэг мэргэжил гаргаж ирээд байгаа. Тиймийн учир тэд энэ цагт энэ нэр томъёогоороо овоглуулан гавъяат цол хүртэв үү дээ. Ямартаа л төрийн тэргүүн тэднийг “Тэдэн удаа сонгодог тоглолт хийснийг нь үнэлэв” гэж л дуулдаагүй дэг. Нэгэн урлагийн хүний хэлснээр бол “Ч.Бат-эрдэнэ гавъяат сонгодог сөөнгө хоолойгоороо дэлхийн ховор сонин үзэгдлийн жагсаалтанд бичигдэж болох” гэнэ. Ийнхүү нэгэн үе мандан бадарч, Монголын урлагийн ертөнцөд нийтийн дуу гэгч төрөл жанр гаргаж ирсэн энэ үеийнхэн өдгөө сөнөн нөхөх тийшээгээ хандав бололтой. Нийтийн дуучдыг хөдөөнийхөн голцуу сонсдог хэмээн гоочиолдог байсан цаг өнгөрч. Хөдөөнийхөн хотын хөгжим сонсдог болоо юу, эсвэл нийтийн дуучдын ядмаг хөдөлмөр, хэт данхайсан шагналынх нь шалдаа буусан энр хүндээс болсон уу, ямартаа ч энэ чиглэлийн дуучид орон нутгийн тоглолтоос орлогогүй, үзэгчгүй шахам буцах болжээ.

Энэ нь дараах хэд хэдэн тохиолдлоос харагдаж байна. Тухайлбал дуучин Эрдэнэтунгалаг Шарын голд тоглолт хийх болж, нэлээд олон хоног сүр дуулиантай реклам цацсан ч үзэх хүн олдолгүй байхгүй буцсан гэнэ. Мөн ийм явдал Налайх дүүрэгт Лосолын Болдбаатарыг дайрсан бол шинэхэн гавъяат Ч.Бат-Эрдэнэ гэргий Э.Оюумаатайгаа Дорнодод үзэгчгүй шахам тогложээ. Энэ жишээнээс харахад, ичигсэд хөдлөх цаг хэмээдэг хаврын уринаар хамаг амьтад хөл хөдөлгөөнд ордогийг нь бодож уран бүтээлчид орон нутгийг зорьдог ч, сонсогчид таван цаасаа тэдэн рүү сарвайхаа өнгөрчээ. Харин нийтийн дуучид эдийн засгийн хямрал болоод үзэгчид цуглахгүй байна гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Гэхдээ хөдөө ямар ч тоглолт 3000-аас өндөр үнэлэгддэггүй, тухайн уран бүтээлчийг хүндлээд, дууг нь сонсоё гэж бодож байгаа бол таваг хоолны мөнгөө зориулсан ч өл даах хүмүүс ээ, хөдөөнийхөн. Ийнхүү гавъяат цол нь ахадсан уран бүтээлч, шинэ гавъяат горилогчдыг ч үзэгчгүй танхим хүлээж, нийтийн дуучид очсон газраасаа ганзага хоосон буцах болов.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.