Ц.Элбэгдорж олны танил алдартнуудын нэрийг сонгуулийн сурталчилгаандаа зөвшөөрөлгүйгээр ашиглажээ

2009/04/30
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж олны танил алдартнуудын нэрийг сонгуулийн сурталчилгаандаа зөвшөөрөлгүйгээр ашиглажээ

АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд олны танил эрхмүүдийг ашиглаад байгаа. Гэвч Ардын жүжигчин Б.Цогзолмаа тэргүүтэй урлаг соёлын алдартнууд үүнийг эсэргүүцэж, Ц.Элбэгдорж ямар ч зөвшөөрөлгүйгээр өөрийнх нь нэрийг сурталчилгаандаа ашигласан хэмээн мэдэгдэж байна.

МҮБХ-НЫ ТЭРГҮҮН Соёлын гавьяат зүтгэлтэн  Р.НЯМДОРЖ: Элбэгдорж үнэндээ төрийн тэргүүн байх, болох хэмжээнд хүрч бэлтгэгдээгүйгээ харууллаа

Нэр дэвшигч Элбэгдоржийн сурталчилгааны баг таныг өөрийн намын нэр дэвшигчийг  дэмжиж байгаа талаар нийтэд зарласан. Харин та энэ мэдээллийг няцааж байгаа нь ямар учиртай юм бэ?
Би Элбэгдоржийг дэмжиж байгаа талаар нэг ч үг унагаагүй. Дэмжиж явсан удаа надад байхгүй. Миний нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж сурталчилгаа хийсэнд  би  бухимдаж байна. Нуулгүй хэлэхэд. Төрийн тэргүүний сунгаанд оролцож байгаа хүн ийм хэмжээний ёс суртахуунтай, бүдүүлэг байгаад үнэхээр урам хугарлаа. Манай монголын ард түмэн биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэсэн үгтэй. Элбэгдорж үнэндээ төрийн тэргүүн байх, болох хэмжээнд хүрч бэлтгэгдээгүйгээ харууллаа.

АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ЦОГЗОЛМАА: ЭЛБЭГЭЭ ХҮҮ ХӨГШИН НАДААР ГУЛ БАРЬЖ ЯАХНАВ ДЭЭ

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж таны зөвшөөрөлгүйгээр нэрийг тань сурталчилгаандаа ашигласанд гомдолтой байгаа хэрэг үү?
Харин тийм ээ. Сонин хэвлэлийнхэн өч төчнөөнөөрөө надаас уран бүтээл амьдрал ахуйтай холбоотой яриа авч уулзаж учирч л байдаг. Энэ удаагийнх шиг уулзаагүй байж уулзсан мэтээр гүтгэж байгаагүй ээ. Урлаг бол ард түмний өмч. Тэр өмчийн төлөө насаараа зүтгэсэн уран бүтээлч хүний хувьд би аль нэг нам дагаж туйлширч байсан удаагүй. Өөрийн мэддэг таньдаг хүүхдүүдээ сонгуулиар дэмжиж хэд гурван үг хэлж байсан удаа бий. Сонгуулийн үед хэн нэгийг дэмжинэ гэдэг бол хувь хүний эрхийн асуудал. Элбэгдорж миний нэрийг барьж өөрийгөө рекламдсан нь миний сонгох эрхэнд халдлаа гэж хөгшин би гомдоллож суугаа юм. Яриагүй юмыг ярьсан болгож нэрийг минь ашигласанд яагаад ч юм гомдоод байна. Элбэгээ хүү хөгшин надаар гул барьж яахнав дээ. Хувьсгалт нам бол миний эцэг эхийн түшиж тулж, итгэж үнэмшиж ирсэн нам. Намын буянаар миний үр хүүхдүүд ч үнэгүй боловсрол олж ажил амьдралтайгаа золгож хүний зэрэгт хүрсэн. Дэмжихээ хүрвэл би намаа л дэмжинэ шүү дээ хүүхдүүд минь. Н.Энхбаяр хүүг л дэмжинэ.

Ж.БАТМӨНХ АГСНЫ ГЭРГИЙ А.ДААРИЙМАА: ХУВЬСГАЛТ НАМАА ДЭМЖИНЭ, Н.ЭНХБАЯРЫГАА ДЭМЖИНЭЭ

Хэдхэн хоногийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Та сонгуульд аль нам, хэнийг дэмжиж вэ?
Би ямар ч үед хувьсгалт намаа л дэмжинэ дээ. Намын нэр хүнд шалдаа буусан үед ч тэр би намдаа үнэнч байсан ахмад гишүүн. Төрийн тэргүүний цай чанаж тулж түшиж явсан болохоор бүхий л амьдрал сэтгэл зүрхээрээ энэ намтай холбоотой. Одоо ч тэр. Манай намаас Н.Энхбаяр хүү нэр дэвшиж байгаа. Н:Энхбаярыгаа л дэмжинэ. Тэртээ тэргүй төрийн тэргүүний ажлыг хийгээд гаршчихсан энэ хүүд гүйцээж: хийх ажил их бий. Эхлүүлсэн ажлаа дуусгаг. Дахиад их зүйл хийж ард түмний хүлээлтийг биелүүлэг. Энэ боломжийг би өгч байж дараа нь энэ хүнээс ажлын гүйцэтгэл шаардах эрхтэй. Нөгөө талаар манай намын залуу халаа үнэхээр сайн бэлтгэгдсэн хүүхдүүд. Энэ хүүхдүүдэд чадал бий. Ийм хүүхдүүдийн гарт ханийнхаа түшиж тулж явсан төрийг атгуулчихсан хойно үхэхэд санаа зовох юм алга

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
game development company ”It appears that you�ve put a good amount of effort into your article and I demand a lot more of these on the web these days. I sincerely got a kick out of your post. I do not have a bunch to say in reply, I only wanted to register to say, good work!”
IP:192.154.137.62  2016-01-26 04:09:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.