Дуучин Ч.Анугийн шинэ стиль олонд ил боллоо

2009/04/30
Share |
Хүмүүс: Ану | 
Дуучин Ч.Анугийн шинэ стиль олонд ил боллоо

Рок попын ертөнцөд нэгэнтээ цахиур хагалан гарч ирсэн "Гала" хамтлагийн дуучин Ч.Ану өдгөө бие даасан уран бүтээлээ хийж байгаа. Үсээ тод өнгөөр будуулж, этгээд загварын хувцсаар гоёх дуртай байсан дуучин бүсгүй хамтрагчаасаа салснаас хойш стиль имижээ эрс өөрчилсөн билээ. Хүүхдийн дуугаар бие даасан уран бүтээлээ эхэлж, "Хөөрхөн дэлхий" цомог хүртэл гаргаад амжсан тэрбээр тууз зангидсан өхөөрдөм нэгний дүрээр бяцхан фэнүүдээ байлдан дагуулсан гэдэг. Улмаар "Хөөрхөн дэлхий" сан, тоглоомын газар, сургалтын төв байгуулсан дуучин маань хүүхдийн төлөө бүхнээ зориулахаар сэтгэл шулуудсан тухайгаа зарласан юм. Гэвч "New Brilliant" нэртэй электро хаус стилийн цоо шинэ цомог гаргаж, 25-аас дээш насны сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхсэн дуучин бүсгүй стиль имижээ дахин өөрчилжээ.

Хагас нүцгэн маягаар хувцаслаж, өвөрмөц зохиомжтой клип хийлгэх болсон түүнийг багагүй хүн шүүмжилж "Хүүхдийн дууны эротик од" хэмээх хачирхалтай хоч хүртэл зүүгээд авсан нь нууц биш. Тэгвэл дуучин Ч.Анугийн чамгүй хугацаанд сонгож бүрдүүлсэн шинэ стиль нь олонд ил боллоо. Тэрбээр тун удахгүй худалдаанд гаргах "New Brillnant" нэртэй электро хаус цомгийнхоо өнгө аясыг илтгэх сонирхол татам дүр төрхөөрөө олныг алмайруулах бодолтой байгаа аж.

Хөөрхөн царайгаа гайхуулж, гоолиг биеэ халхлах төдий чамин чимэг зүүлтээр гоёсон түүний энэхүү эротик маягийн дүр төрх залуусын харцыг булаах нь лавтай. Содон загварын өвөрмөц хийцтэй хээнцэр хувцсаар гоёж, энхрий ялдам үгстэй хайрын дуугаар урин дуудах дуучин бүсгүй энэ бүхнийхээ нууцыг "New Brilliant"-aap тайлах гэнэ лээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.