Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Сонгууль дөхөөд ирэхээр нөгөө л дотоод паспортын асуудал сөхөгддөг нь тогтоогүй уламжлал гэлтэй. Гэхдээ энэ асуудлын гол буруутан нь Улсын Иргэний бүртгэл мэдээллийн төв. Тус төвийн ажилтнууд нь албан тушаалаа ашиглан бэл бэнчинтэй эрхэмүүдийн гар хөлний үзүүр хийж, их хэмжээний гадаад болон дотоод паспорт гаргасан хэргээр ял сонсоод авсан нь билээ. Мөн сонгуулийн үеэр нас барсан хүний оронд санал өгүүлсэн, гадаадад яваа хүний нэр дээр сонгогчийн үнэмлэх олгосон гээд эх захгүй зөрчилүүд бий болдог. Харин энэ тал дээр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг их л шургуу ажиллаж, тус төвийхнийг залхааж байгаа сурагтай. Ямар сайндаа л амралтын хоёр өдөр нь амраалгүй бичиг баримтыг нь цэгцлүүлэх ажил эхлүүлсэн байна.
factnews.mn