Нэг шөнийн дотор амь насаа алдсан хэрэг долоо гарчээ

2009/05/02
Share |
Хүмүүс:
Нэг шөнийн дотор амь насаа алдсан хэрэг долоо гарчээ

Нэг шөнийн дотор нийслэлийн хэмжээнд амь насаа алдсан хэрэг долоо гарсан байна. Үүний хоёр нь санаатайгаар амиа хорлосон, архидан согтуурсны улмаас гэртээ гарч байгаа галыг мэдэлгүй шатаж, амь насаа алдсан хэрэг мөн нэг гарчээ. Хар мөртэй архинаас үүдсэн олон төрлийн гэмт хэрэг байдаг. 27-ны шөнө Хан-Уул дүүргийн 13-р хороо Туул тосгоны нэгэн өрхөд нэг эрэгтэй, гурван эмэгтэй архи ууж, зарим нь тасарсан байна. Шөнийн 01 цагийн үед унтраалгүй орхисон лаа нь унаж, гэр нь шатсан байна. Энэ үед тасарсан 32 настай нэгэн эмэгтэй гэрээс гарч чадалгүй шатаж нас барсан аймшигт хэрэг гарсан юм байна. Мөн нэг шөнийн дотор өөрийгөө боймолсон байж болзошгүй хоёр ч хэрэг нийслэл хотноо гарчээ. Нэг шөнийн дотор л янз бүрийн шалтгаанаас болж, долоон хүн амь насаа алдаж, ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хэргийг цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байна

UBS tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.