Quiza хармаандахаа бодож киноны дууг дуулав

2009/05/04
Share |
Хүмүүс: Quiza | 
Quiza хармаандахаа бодож киноны дууг дуулав

"Луйврын хот" хэмээх шинэхэн кино ирэх долдугаар сарын нэгэнд нээлтээ хийхээр болжээ. Уг кино нээлтээ хийгээгүй байж л сайн муу хэл ам дагуулаад байгаа сурагтай. Найруулагч нь "Надтай гэрлээч" кинонд тоглосон жүжигчин Анхбаяр. Анх удаагаа кино найруулж үзэж байгаа сэргэлэн толгой. Найруулагчийн анхны бүтээлд нь тоглосон жүжигчдийн 80 гаруй хувь нь  мэргэжлийн бус хэлээ хазсан нөхдүүд жүжиглэсэн гээд бодохоор яавч олигтой кино биш. Киноны жинхэнэ нээлт яагаа ч үгүй байхад ийм эрт шуугиан тарихаар зэхээд байгаа нь цаанаа учиртай. Мөн киноны дууг дуулсан хип хопчин яравгар Куйза ч "Луйврын хот" киноны дууг дуулах даа "мөнгөнд л боллоо" хэмээн дурсаад авсан удаатай. Нэг хэсэгтээ таг чиг байсан тэрбээр мөнгөний хэрэгцээ гараа л ...Ойрдоо цран бүтээл энэ тэр гээд гавьсан зүйлгүй байсан болохоор халтуур хийе гэж бодож киноны дууг дуулахыг зөвшөөрлөө. Энэ киноны дууг дуулснаар мөнгө олох томоохон завшаан гэж бодсон хэмээн хэнэг ч үгүй хэлсэн. Хоёрын хоёр нялх үртэй хүн арга ч байж уу. Мэдээж хүн л юм хойно мөнгөөр дутагдаж байдаг л хойно "мөнгөөр бороо"  оруулж байгаа газраас зулгаагаад авахаас өөр яалтай ч билээ. Энэ мэтчилэн хийсэн уран бүтээлчдийн хийтэй үг киноны чанар чансааг батлаад өгөв бололтой. За тэгээд мөнгөтэй хүмүүс "лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" бидэнд юуны хамаа байхав дээ гэж бодоход олигтй кино хийж л үзээсэй. Битгий л хэдэн төгрөгийн аишг харж үзэгчдийг гомдоогоосой. Учиргүй л улс төрчдийг шүүмжилснээ сайрхсан хүмүүс байдаг даг.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.