Хэзээ, ямар хэмжээний орлого манай талд хуримтлагдах нь нууц

2009/05/05
Share |
Хүмүүс:
Хэзээ, ямар хэмжээний орлого манай талд хуримтлагдах нь нууц

Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх Оюутолгойн асуудал ид өрнөж буйтай холбогдуулан гэрээний төслийн зарим заалтын талаар хэлэх үг байна.

Юуны өмнө амтай болгоны эсэргүүцэж буй асуудал нь гэрээнд заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн 30 жилийн хугацааны тухай юм. Мэдээж энэ хугацаанд бид үнэ төлбөргүй амаа ангайж, тодорхой хувь эзэмшихгүй гэдэг нь гэрээний төсөлд тодорхой заажээ. Тодруулбал, гэрээ хийсэн эхний жилд 34 хувийг, мөн дараагийн нэмэлт 16 хувийг эзэмших нь манай улсад ашиггүй байгаад л хэргийн хамаг учир нуугдаж буй. Учир нь энэхүү эзэмшлийг монголчуудын алган дээр шууд утгаар тавихад хөрөнгө оруулагчийн тал "хөшигний цаана" жилийн 9.9 хувийн хүүтэй олгоно гэж байгаа. Тэгэхээр манай Засгийн газар зээлийн нөхөн төлбөрийг Оюутолгой төслийн үр дүнд хуримтлагдах ногдол ашгаас төлөх ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээний 10.3 дугаар зүйлд зааснаар хөрөнгө оруулагч нь Засгийн газрын хувьцааг санхүүжүүлэх юм гэнэ. Түүнчлэн Засгийн газрын төлөх баланс ойролцоогоор 1.67 тэрбум ам.доллар байх боловч үнэн чанартаа уг төлбөрийг АНУ-ын өмнөх улирлын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтөөр тооцон бодно гэж гэрээнд тусгажээ.

Хоёр улсын бараа, бүтээгдэхүүний өртөг тэнгэр газар шиг зөрүүтэй ч, Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмшихийн тулд энэ хэмжээний өндөр төлбөрийг хөрөнгө оруулагч талд өгөх болж байна. Тэгэхээр манай талд ашигтай эсэх нь мөн л эргэлзээтэй асуудал болж байх шив. Тэр ч бүү хэл төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд ногдол ашгийн 50 хувь гэж заасан ч дахин хөрөнгө оруулалт болон бусад зардлын дагуу нэмэлт шаардлагатай бол уг хувийг бууруулах талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүд шийдвэр гаргана хэмээжээ.

Үүнтэй холбоотой нэгэн зүйлийг тодруулахад, гэрээний 10.4,14.1,14.2 дугаар зүйлд Засгийн газар дээрх төлбөрийг ТУЗ-ийн шийдвэрт үндэслэн хуваарилсан ногдол ашгаас төлнө гэсэн байна. Уг нь нийт ногдол ашгийн 50 хувь байх ёстой ч, энэ нь 50 хувиас их, бага хэмжээтэй байхыг зөвлөл дангаараа шийдэх юм. Тэгэхээр Засгийн газар зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх чадваргүй байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Учир нь ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь хөрөнгө оруулагчийн талаас, тэр ч байтугай ногдол ашгийн хугацаа болон хэмжээг гэрээнд нарийн тусгаагүй. Тиймээс манай улс цөөн хувь эзэмшиж байгаагийн хувьд ТУЗ-ийн шийдвэрт нөлөөлж чадахгүй гэдэг нь бас л бодолцох ёстой асуудлын нэг болоод буй. Хамгийн гол нь хоёр тал гэрээ хийсэн эхний жил 1.67 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй байхад, мөн дараагийн найман жилийн хугацаанд үргэлжлэх татварын алдагдал, хөрөнгө оруулагчийн орлогын 100 хувь нь татварын алдагдалтай тэнцэх тул Засгийн газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нөөцийн ашгийн нэмэлт төлбөр автлаа яаж бодсон ч нэлээд олон жил шаардагдах нь хэн хүний нүдэнд илт харагдаж байна.

Мөн гэрээний 9.2 дугаар зүйлээс харахад, хөрөнгө оруулагч санхүүжилт хийсний дараа хувьцааг хувь нийлүүлэгч бүрт олгоно гэснээс хугацааны талаар тодорхой заагаагүй байна. Мөн хэзээ, ямар хэмжээний орлого манай талд хуримтлагдах нь мөн л нууц. Иймэрхүү далд утга санаа агуулсан "чимээгүй хөрөнгө юүлэгч" нь энэ гэрээний төслийн үнэн төрх юм

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
yptiabh mLvOnzvjkrhfzwkote, [url=http://trcpablnpcrb.com/] trcpablnpcrb[/url], [link=http://usjlxkbfoyrw.com/ ]usjlxkbfoyrw[/link], http://wcltdsbxlktl.com/
IP:5.101.64.76  2018-05-01 20:27:55
cbbaug KrM09Lfdrauhngwftj, [url=http://opeqbixkotit.com/] opeqbixkotit[/url], [link=http://nicbemgbanbw.com/ ]nicbemgbanbw[/link], http://rpxhxgbmxltu.com/
IP:5.101.64.70  2018-05-01 20:31:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.