Дахиад л хулгайлчихна даа

2009/05/06
Share |
Хүмүүс:
Дахиад л хулгайлчихна даа

Хаврын тариалалт эхлэх гэж хаа сайгүй л хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ онд улсын хэмжээгээр 280 мянган га-д үр тариа , үүнээс 264,8 мянган га-д буудай буудай, 12,5 мянган га-д төмс 7,5 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөөд байгаа аж. Энэ ажилд нийтдээ 4 мянган тонн шатахуун шаардлагатай юм. Хэдэн тариаланчид мөнгөгүй, шатахуун авах боломжгүй гээд алгаа тосоод суучихсан учраас Засгийн газар Улсын нөөцөөс зээлээр шатахуун гаргахаар болоод байна. Гэвч энэ мэдээ манай тариаланчдыг төдийлөн баярлуулсангүй. Хүнс хөдөө аж ахуйн яамны "Буудай" сангийн тэргүүн, "Симба" Батаагийн төрсөн дүү Ц.Батсайхан гэгч нөхөр бий. Ингэнтолгойд асар том тариалангийн талбайтай энэ эр байгаа цагт дахиад л улсын нөөцөөс ирэх бүх шатахууныг "уучихна даа" хэмээн хардаж байна. Үнэндээ ингэж хардахаас ч өөр аргагүй байгаа бололтой. Мань эр ах дүү нартайгаа нийлж байгаад Улсын нөөцөөс тэрбум гаруй төгрөгний шатахуун авч идчихээд одоо хүртэл төлөхгүй байгаа аж.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.