Хууль засах өвчин

2009/05/06
Share |
Хүмүүс: Ц Нямдорж | 
Хууль засах өвчин

Саяхан л хууль зассан хэргээр ял сонсох дээрээ тулж, УИХ-ын дарга гэдэг том суудлаас бууж байсан. Ц.Нямдорж гишүүн бас л хашраагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачилсан Өрсөлдөөний тухай хуулийг Их хурлаар хэлэлцлээ. Үг үсгийн алдаа, утга найруулгын гажилт ихтэй гэж гишүүдэд шүүмжлэгдсэн энэ хуулийг хараад эрхэм гишүүн Ц.Нямдоржийн нүд ёстой сэргээд ирэв. "Болокгүй бай кө. Энд чинь ойлгомжгүй юс зөндөөн байна. Кэрвээ энэ кулиа надад аваад ирвэл би сайкан засаад янзлаад өгъе" хэмээн Д.Ганхуяг гишүүнээс гуйж харагдсан. "Хөөрхий дөө хууль засах тийм л сайхан байдаг юм байхдаа. Үүнийг чинь мэргэжлийн өвчин гэж байгаа юм шүү дээ" хэмээн залуу гишүүд инээдээ барьж чадахгүй сууна лээ. Нээрээ хууль засах сайхан л байдаг юм байхдаа. 

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.