Сангийн сайд С.Баярцогт хувийнхаа компанийн бизнесийг өргөжүүлэхийн тулд улаанбуудайн гаалийн татварын нэмэхээр оролдож байна.

2009/05/06
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
Сангийн сайд С.Баярцогт хувийнхаа компанийн бизнесийг өргөжүүлэхийн тулд улаанбуудайн гаалийн татварын нэмэхээр оролдож байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж саяхан "Төрөөс төрсөн тэрбумтнууд, олигархиудыг устгана"  хэмээн мэдэгдлээ. Энэ үг олны анхаарлыг татаж, хэн төрөөс төрсөн тэрбумтан бэ гэдэг асуудал өнөөдөр гарч ирээд байна. Хамгийн харамсалтай нь төрөөс тэрбумтан гэж нэрлэгдээд байгаа олигархиудын ихэнх нь АН-д харъяаллагддаг гэнэ. Тэдний нэг нь юм бол "Хувьсгалт намынхан идчихнэ шүү" гэж гараа сарвалзуулдаг байсан. С.Баярцогт. АН-ын нялх баячуудын нэг энэ залуу өмч хувьчлалтай хавсайдаж авсан асар том тариалангийн компанитай гэнэ. Түүний хувийн өмч болох "Товхон хан" тариалангийн компани Сэлэнгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 10 гаруй мянган га эргэлтийн талбайтай. Жилд 4-5 мянган га-д тариалалт хийдэг компани саяхан болтол Монголын хамгийн том тариалангийн талбайн тоонд ордог байсан юм гэнэлээ. Харин "Гачуурт" компанийн Чинбат гэгч нөхөр шинэ тоног төхөөрөмж оруулж ирсэнээ "Товхон хан" компани тэдний ард хоцорсон гэж тариалан мэддэг улс ярьцгаадаг юм билээ . С.Баярцогт гишүүнээс гадна хувьдаа газар тариалангийн компанитай хэд хэдэн гишүүн нийлж "Улаанбуудайн гаалийн татварыг нэмэх" саналыг саяхан Засгийн газарт оруулж ирлээ. Мэдээж энэ саналыг Сангийн сайд С.Баярцогт өөрөө УИХ-д танилцуулж  баахан хэл аманд өртөв. Монгол улс үр тарианыхаа нөөцийг бэлтгэж авахын тулд жил бүрийн 4 сарын 1-ны өдрөөс 7 сарын нэгэн хүртэл үр тарианы гаалийн татварыг 5 хувь хүртэл бууруулдаг. Энэ үеэр гурилын үйлдвэрүүд баахан үр тариа нөөцөлж авдаг. Энэхүү татварын хөнгөлөлтийн ачаар монголчууд арай хямд үнэтэй гурил иддэг билээ. Гэвч энэ татварын хөнгөлөлт манай улаанбуудай тариалагч бизнесменүүдэд огтхонч таалагддаггүй гэнэ. Мэдээж буудайгаа үнэ хүргэж зарахын тулд тэд татварын хөнгөлөлттэй  орж ирсэн улаан буудайтай өрсөлдөх хэрэгтэй болж байгаа аж. Тиймээс С.Баярцогт улаан буудайн гаалийн татварын хөнгөлөлтийг арилгах, хилээр орж ирэх улаан буудайнд 15 хувь хүртэл татвар тогтоох хуулийн төсөл гаргаад олон хүнд ад боллоо. АХ намынхан С.Баярцогтын энэ санааг огтхон ч дэмжсэнгүй. "Хувьдаа 10 гаруй га тариан талбайтай Сангийн сайд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гаалийн татварыг хүртэл өөрийн эрх ашигт нийцүүлэн тогтоох гэж байна. Үүнийг чинь л олигархи гээд байгаа юм шүү дээ" хэмээн даапаалж байх юм.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
how to lose 20 pounds ”I have been examinating out a few of your posts and i must say pretty clever stuff. I will surely bookmark your website”
IP:89.28.111.33  2015-10-15 10:11:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.