NBA-гийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч тодорлоо

2009/05/06
Share |
Хүмүүс:
NBA-гийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогч тодорлоо

ЛеБрон Жеймс Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны 2008-2009 оны улирлын Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогчоор тодорч, Морис Подолоффийн нэрэмжит шагналыг хүртлээ. MVP-ийн шагнал лигийн анхны комиссар Морис Подолоффийн нэрээр нэрлэгдээд байгаа юм.Kig Motors-ийн ивээн тэтгэдэг уг шагналыг Америкийн Нэгдсэн Улс болон Канадын спортын сэтгүүлч, сурвалжлагчдын саналыг үндэслэн олгодог.

Жеймс нийт 1172 оноо авсны дотор 1-р байранд боломжит 121-ээс 109 удаа нэрлэгджээ. 1-р байранд нэрлэгдэх тоолонд 10 оноо, 2-р байранд 7 оноо, 3-т 5 оноо, 4-т 3 оноо, 5-д 1 оноо тус тус өгөх замаар нийт оноог тооцдог юм байна.

ЛеБроны араас Лейкерсийн Коби Брайант (698 оноо), Майамигийн Дуэйн Уэйд (680 оноо), Орландогийн Дуайт Ховард (328 оноо), Нью-Орлеансын Крис Пол (192 оноо) нар тус тус оржээ.

ЛеБронд шагналыг өөрийнх нь хүсэлтээр нэр алдарт хүрэх гараа нь болсон St. Vincent-St. Mary High School-д нь очиж гардуулсан байна. Жеймс MVP болсон анхны Кавальерсийн тоглогч болжээ. Тэрээр энэ улиралд багаа дундаж оноо (28.4, лигт 2-т), самбар (7.6 rpg), оновчой дамжуулалт (7.2, лигт 9-т) болон бөмбөг таслалтаар (1.7, лигт 8-д) тус тус тэргүүлсэн байна. ЛеБрон бөмбөг таслалтыг албан ёсоор бүртгэдэг болсноос хойш буюу 1973-74 оны улирлаас хойш нэг улиралд багаа оноо, самбар, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар тэргүүлж, улмаар багаа тэр улиралдаа 50+ хожилд хүргэсэн 4 дэх тоглогч (өмнө нь Ларри Бёрд 1985-86; Грант Хилл, 1996-97; Кевин Гарнетт, 2002-03) болов.

Кавальерс энэ улиралд 66-16 амжилт үзүүлсэн бөгөөд өнгөрсөн улирлаас 21-ээр олон ялалт байгуулжээ. Мөн нэг улиралд 66-аас дээш хожсон 12 дахь баг болсон.

Жеймс энэ улиралд 7 трипл даблаар лигийг тэргүүлсэн төдийгүй 3 тоглолт дараалан трипл дабл хийсэн лигийн түүхэн дэх 12 дахь тоглогч болжээ. 6 дахь улиралдаа лигт тоглож байгаа тэрээр 5 улирал дараалан 2000-аас дээш оноо авсан лигийн түүхэн дэх 9 дэх тоглогч болов.

2001-02 оны улирлаас хойш бүс тус бүрийн сарын шилдэг тоглогчийг тодруулж эхэлсэн. Жеймс нэг улиралд сарын шилдгээр 4 удаа шалгарсан 2 дахь тоглогч болов. Өмнө нь Кевин Гарнетт 2003-04 оны улиралд бүсийнхээ сарын шилдгээр 4 удаа нэрлэгдэж байжээ. Жеймс энэ улиралд 11, 1, 3 болон 4-р саруудад Дорнод бүсийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна.

Улирлын тоглолт өндөрлөсөн өдөр ЛеБрон 24 нас, 106 хоногтой байсан бөгөөд ингэснээр тэрээр Мозес Мэлоуноос (1978-79 оны улиралд MVP болохдоо 24 нас, 16 хоногтой байсан) хойшхи хамгийн залуу MVP болов. Өмнө нь Уэс Унселд 1968-69 онд 23-тайдаа тус шагналыг хүртэж байлаа.

Жеймс улирлын турш Олимпийн хамтрагчид болох Коби, Уэйд нартай MVP-ийн төлөө өрсөлдсөн. “Тэр энэ гавьяаг байгуулсан. Би бүх л улирлын турш хэлж байсан. Миний бодлоор ЛеБрон энэ лигийн MVP. Тэр жил бүр л энэ шагналыг авна гэж яригддаг…Энэ улиралд бүгдийг харуулсан. Мөн баг нь ч онцгой байсан” хэмээн гол өрсөлдөгч төдийгүй найз нь болох Д. Уэйд хэлжээ.

“Миний зорилго, даалгавар бүрэн биелж дуусаагүй байна. Би энэ улирлаас олон зүйл хүссэн хэвээрээ байна. 6-р сард өөр нэгэн баяр тэмдэглэхийг хүсэж байна ” хэмээн ЛеБрон шагналаа гардсаныхаа дараа хэлэв. Мөн энэ шагнал багийнханд нь бүгдэд нь хамаатай, харин гэртээ хадгалах хүн нь л ЛеБрон гэнэ.

Мөн тэрээр гэр бүлийнхэн, найзууд, хуучин багийн андууд нартаа баярласнаа илэрхийлж байлаа. Дараа нь Жеймс одоогийн багийнхнаа индэрт урьж, бүгдэд нь үнэтэй камер бэлэглэсэн байна.

Жеймс оны Шилдэг шинэ тоглогч, оны хамгийн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 2-ууланг гь авсан лигийн түүхэн дэх 7 дахь тоглогч болжээ.

Спортын цонх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Niiibgqb , http://opencu.com/profiles/blo gs/mann-und-frau-machen-im-bet t-rum-ohne-decke-in-echt mann_und_frau_machen_im_bett_r um_ohne_decke_in_echt, http://opencu.com/profiles/blo gs/balkanski-chat-dopisivanje- website balkanski_chat_dopisivanje_web site, http://opencu.com/profiles/blo gs/cat-za-upoznavanje-bez-regi stracije-online cat_za_upoznavanje_bez_registr acije_online,
IP:178.57.68.143  2018-12-17 06:26:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.