Л.Гүндалай нэг удаа "мултрав"

2009/05/07
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай нэг удаа

ИХ-ын гишvvний Халдашгvй байдлын дэд хороо Л.Гvндалай гишvvнтэй холбоотой асуудлаар хуралдах тов зарласнаас хойш багагvй хугацаа өнгөрч байна. Тус дэд хорооны гишvvд бvрдэхгvй байна гэсэн шалтгаанаар хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Өчигдөр дэд хорооны хуралдаан 15 цагт болох зар тvгэв. Товлосон цаг болоход Халдашгvй байдлын дэд хорооны дарга Ч.Улаан гишvvн болон гишvvн Р.Гончигдорж нар хvрэлцэн ирээгvй байлаа. Товлосон цагаас 30 гаруй минут өнгөрч байхад “Лvндээ дарга байхгvй болохоор нь хуралдахгvй юм байх гэж бодсон юм” гэсээр Ч.Улаан гишvvн орж ирэв. Тvvний араас Л.Гvндалай гишvvн орж ирэн танхимд яриа хөөрөө дэлгэн АТГ-ын дэд даргад гомдол мэдvvлж эхэлсэн юм.

Тэрээр “”Нирун” гэдэг нэртэй компани руу танай байгууллагаас байцаагч томилж явуулсан байна билээ. Нэр нь Энхбаатар гэсэн. Тэр хvн тухайн компани руу утсаар холбогдоод надтай холбоотой материалыг өг гэсэн байна. Энэ хэргээр далимдуулж манай ах дvv найз нөхдийн компаниудыг толгой дараалан шалгалаа. Ийм зvйл хийх нь буруу. Тэр компанийнхан над руу залгаж болсон асуудлыг хэлсэн юм” хэмээн утсыг нь ч хэлж байлаа.

АТГ-ын дэд дарга н.Сундуйсvрэн “Тийм хvн байхгvй” хэмээн мэлзсэн ч Л.Гvндалай гишvvн хэлж байсан утас руугаа залган тодруулаад байдаг гэдгийг нь тодорхойлов. Энэ vед Сундуйсvрэн дарга эвгvй байдалд орж ямар ажил эрхэлдэг болохыг нууцаллаа. Р.Гончигдорж гишvvнийг цаг орчим хvлээх зуур дээрх яриа өрнөсөн юм. Тэрээр хуралдаандаа “морилон” ирснээр Л.Гvндалай гишvvнтэй холбогдох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Прокурорын Ерөнхий газраас УИХ-ын даргын нэр дээр ирvvлсэн “Санал татаж авах тухай “ Улсын ерөнхий прокурорын 1/716 тоотод “УИХ-ын гишvvн Л.Гvндалай өөрт холбогдох хэрэгт нэмж шалгалт хийлгvvлэх тухай хvсэлтээ АТГ-т гаргасан. Тус байгууллага Л.Гvндалайн хvсэлтийг хvлээн авч мөрдөн байцаалтын зарим ажиллагаа нэмж хийхээр шийдвэрлэсэн тул УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх талаар ирvvлсэн саналаа эргэж хянан vзэх хvсэлтэй байна” хэмээжээ.

Дээрх хvсэлтийг харгалзан УИХ-ын гишvvн Л.Гvндалайд холбогдох асуудлыг хэлэлцэх шаардлагагvй гэж vзэв. Учир нь, прокурор саналаа татаж авч байгаагаа УИХ-ын даргад уламжилснаар бvрэн эрх тvдгэлзvvлэх эсэх vйл ажиллагаа дуусгавар болдог юм байна. Ийнхvv Л.Гvндалай гишvvнтэй холбоотой асуудал нэмэлт мөрдөн байцаалтад шилжлээ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.