Хүмүүс: Б Баттулга | |
Өвгөд өмнөөс нь халаглатал хараалгаж байж суудлаа өгсөн СЕХ-ны экс дарга Б.Баттулгыг нууц ноёнтон нь өгсөн үүрэг даалгаврыг гарамгай сайн гүйцэтгэсэн хэмээн Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин, хүний нөөцийн захирлын албаар шагнасан билээ. Гэвч хэтэрхий нэг талыг барьж хавийн амьтанд хараалгаж хашраагүй байна гэнэ, тэр. Өөрөөр хэлбэл мань эр тус албанд очсоноосоо хойш элдэв хог новшийг тус үйлдвэрт шахаж, тендер будлиантуулахажилдаа тун ч гайхалтай гаршчихаад байгаа сурагтай. Эх сурвалжийн өгүүлснээр СЕХ-ны экс даргын шадар нөхрөөс "Симба" Батаагийн дүү Ц.Бат-Энх тодорчихоод байгаа аж. Ц.Бат-энх яамныхаа нэг ажилтанг бялба нүдсэн хэргээр ажлаасаа халагдсаныг та бүхэн санаж байгаа байх. За ямартаа ч ГОК-ийн амралт, захирлуудын саунд эгээ л шинэхэн хосууд шиг хөтлөлцөн хэлхэлдэж явах болсон тэдний нөхөрлөлийн гол учиг нь ердөө л тус үйлдвэрт чанаргүй бараа таваарыг өндөр үенээр шахаж дундаас нь арвин их олз олох явдал ажгуу.
Улаанбаатар таймс