"Орлёнок школа"-г удахгvй битүүмжилнэ

2009/05/08
Share |
Хүмүүс:

"Боловсрол сан Орлёнок" ХЗХ-ны хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. ’Орлёнок школа’’ сургуулийн дэргэдэх "Боловсрол сан Орлёнок" ХЗХ-ны хэрэг сунжирсаар хоёр гурван жилийг vдсэн ч өдийг хvртэл шийдэгдээгvй л байна. Энэ ХЗХ-ны хэргийг саяхан дахин мөрдөн байцаалтад буцаажээ. Хоршооны хохирогч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учраас шvvхээс энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж vзсэн аж. Боловсрол сан Орлёнок ХЗХ 2006 онд хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгvй болоод байсан ч шинээр хvмvvсийн мөнгийг авч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдийг хvрсэн бололтой. Тиймээс уг ХЗХ-ны хэргийг шийдэхийн тулд хохирогчдын тоог vнэн зөвөөр гаргах нь чухал гэнэ. ‘’Боловсрол сан Орлёнок’’ ХЗХ-ны хохирогчид 264362 утсаар холбогдох болон УМБГ-ын 325 тоотод очиж уулзаж болох аж. УМБГ-ын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Амарбаяраас ‘’Боловсрол сан Орлёнок’’ ХЗХ-ны хэргийн талаар тодруулсан юм.

- "Боловсрол сан Орлёнок" ХЗХ-ны хэргийг яагаад дахин мөрдөн байцаалтад буцаачихав?
- Энэ хэргийн хохирогчид vнэн зөвөөр тогтоогдохгvй байгаагаас их сунжирч байгаа юм. Мөрдөн байцаалт дуусч хэргийг шvvх шатандаа орсны дараа хохирогчид нэмэгдсэн учраас шvvхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаагаад байгаа нь энэ. Цаашид ч хохирогчид нэмэгдэх байх. Тиймээс шvvх ажиллагаа явагдах боломжгvй болоод байна.

-Одоогийн байдлаар хэчнээн хvн хэдий хэмжээний мөнгөөрөө хохироод байна вэ?
-250 орчим хохирогчийн хоёр тэрбум төгрөгийн хохирол одоогоор ил болоод байгаа. Хамгийн гол нь, энэ ХЗХ-нд мөнгөө хадгалуулж хохирсон хvмvvс манайд хандах хэрэгтэй байна. Тэгэхгvй бол хэрэг шvvхээр шийдэгдсэний дараа хохирогч гарч ирсэн тохиолдолд тэдний хохирлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-"Боловсрол сан Орлёнок" ХЗХ-ны захирал М.Халиун, нягтлан Ш.Батцоож нар хаана байгаа вэ?
-Тэд Ганц худагийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Ш.Батцоожийг удахгvй батлан даалтад гаргаж магадгvй. Тэдэнд Эрvvгийн хуулийн 148.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилсан гэж эрvvгийн хэрэг vvсгэсэн.

-"Орлёнок школа" сургуулийн хувьд асуудал хэрхэн шийдэгдэх бол?
-"Орлёнок школа" сургуулийг энэ хичээлийн жил дуустал vйл ажиллагааг нь явуулж сурагчдыг төгсгөнө. Дараа нь сургуулийн байрыг хааж, битvvмжилнэ. Шvvхээс гарсан шийдвэрийг харгалзан vзэж цаашдаа энэ сургууль оршин тогтнох эсэх нь шийдэгдэх байх.

Дампуурсныг нь мэдэлгvй мөнгөө хадгалуулчихаж
‘’Боловсрол сан Орлёнок’’ ХЗХ-ны хохирогч, өндөр настан Ц. Шижирхvv ийн ярилаа.

- Та энэ ХЗХ-нд хэзээ, хэдэн төгрөг хад¬галуулсан бэ?
-Би 2006 оны хоёрдугаар сард гурван сая төгрөг хадгалуулсан. Өдийг хvртэл гурван жил өнгөрчихөөд байхад мөнгөө олж авч чадаагvй байгаа нь гомдмоор. Хамгийн аймаар нь, намайг тэр vед мөнгөө аваачиж өгч байхад тэднийх мөнгөө авахаар ирсэн хvний мөнгийг өгч чадахгvй байсан юм билээ. Эмээ нь насны бөгсөнд хэдэн ч жил тэр газрын хаалгыг сахиж суух ёстой юм бvv мэд.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jpimgvm Sh9mx4gotkqsdnzpvx, [url=http://jikitayxgdaz.com/] jikitayxgdaz[/url], [link=http://idkheubseyhh.com/ ]idkheubseyhh[/link], http://izsctseleucu.com/
IP:46.161.9.32  2016-11-21 18:13:40
Judiththype wh0cd175925 flagyl buy glucophage levitra discount zithromax mobic drug atenolol pills
IP:46.161.9.24  2017-01-22 10:11:54
Judiththype wh0cd175925 buy viagra
IP:46.161.9.24  2017-03-05 08:20:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.