"Гермес центр"-ийнхэн хуурамч хувьцаа арилжаалж их хэмжээний мөнгө шамшигдуулжээ

2009/05/12
Share |
Хүмүүс:

Сүүлийн үед хувьцаат компаниудтай холбоотой хэл ам тасрахаа болив. "Анод"-оос эхлээд "Зоос", "Монфреш" гээд олон хувьцаат компанийн талаарх элдэв маапаан гарч байсан. Үүнийг даган хөрөнгийн зах зээл дээр хамгийн их хувьцаа нь арилжаалагддаг "Гермес центр" хувьцаат компани хууль бусаар хуурамч хувьцаа зарж байсныг хувьцаа эзэмшигчид нь мэджээ. Хамгийн гол нь хувьцаат компаниудын хувьцааг арилжаалах эрхийг өгдөг Санхүүгийн зохицуулах хорооныхон үүнийг нь мэдсээр байж нүдэн балай, чихэн дөлий өнгөрөөсөн гэнэ. Өчигдөр "Гермес центр"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхантай энэ талаар уулзсан юм. "Гермес центр"-ийн 30 хувийн хувьцааг 900 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэг байна. Тэдний ярьж байгаагаар "Гермес центр" нь хувьцаат компанийн хамгийн гол шалгуурыг хангаагүй байсан гэнэ.

Мөн хувьцаанаас олсон мөнгийг компанийн захирлууд хувьдаа завшсан байжээ. Тухайлбал 725 сая төгрөгийн төслийн бус зүйлд зарцуулсан нь илэрсэн байна. Үүнээс 126 сая төгрөгийг гүйцэтгэх захирал өөрөө авсан бол 599 сая төгрөгийг зүгээр чек бичээд юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж. Үүнээс гадна найман сая төгрөгийн үнэтэй Ланд круйзер 100  маркийн автомашин болон Ланд круйзер 200  маркийн машиныг 140 сая төгрөгөөр худалдаж авсан байжээ. Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр машин авсан, ямар ч шалтгаангүйгээр авсан 700 гаруй сая төгрөгийг авилгалд зарцуулсан байж магадгүй хэмээн хувьцаа эзэмшигчид ярьж байна.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fvgqwcu y6RK1Yjfvgncunutyp, [url=http://icazmqtnmtsu.com/] icazmqtnmtsu[/url], [link=http://ixjewkyjlnho.com/ ]ixjewkyjlnho[/link], http://fcieyqmzdkoi.com/
IP:46.161.9.32  2016-06-15 04:25:41
asKesgek3dg straterra order cipro 500mg + best prices prednisolone tablets cheap generic cipro without prescription buy tadacip online antibiotics doxycycline
IP:46.161.9.20  2016-09-30 23:15:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.