Монгол удам мөхөж “Со” удам залгах уу

2009/05/12
Share |
Хүмүүс:
Монгол удам мөхөж “Со” удам залгах уу

Та өнөөдөр эрүүл сайхан нийгэмд амьдарч чадаж байна уу? Бидний ирээдүй гэрэл гэгээтэй үр хойч үе маань өөрийн улсдаа эзэн шиг нь амьдарч чадаж байгаа болов уу. Энэ бүгдийг хэзээ нэгэн цагт бодож тунгааж үзсэн билүү. Ийн асуумаар, асуух асуухдаа өндөр дуугаар хашгирч асуумаар байна, Монголчуудаас.

Хэдийгээр өнөөдөр монголчууд бид дайн дажин мөргөлдөөн дунд амьдраагүй ч түүнээс хэд дахин илүү хортой эмгэнэлтэйгээр амьдарч, дотроосоо улс эх орон маань “идэгдсээр” л байна. Уншигч танд бидний нүдэнд үргэлж ил байдаг ч анхаарал тавьж анзаарч байгаагүй хэдхэн жишээг дурдъя.

Монголын маань бахархал болдог цэвэр ичимтгий зан төрхөөрөө дэлхийд гайхагддаг бүсгүйчүүд маань өнөөдөр түр зуурын бэрхшээлээс халширсандаа гадаадын иргэдийг сонгож гэр бүл болж байна. Ердөө л хажуу айлын Дулмаа охин хаа холын солонгос эртэй эхнэр нөхөр болоод л энэ байдал нь хавтгайрч эдүгээ бараг л “мода” болж, борооны дараах мөөг шиг олширч. Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн дийлэнх буюу 60 гаруй хувийг нь БНСУ-ын иргэд эзэлдэг гэсэн судалгааг олж харав, харахын хэрээр халшрав.

Үнэнийг хэлэхэд чин сэтгэлээсээ эмзэглэсэн болохоор өөрийн чадах цөөн зүйлийн нэг болох үзэг цаасаа шүүрсэн маань энэ. Хэдийгээр Батын Дулам хаанахын хэнтэй сууж, гал голомтоо асаах өөрийнх нь эрх ч гэлээ улсын маань ирээдүйг бүүдийлгэсэн энэ мэтийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эрх бидэнд байхгүй гэхэд буруудахгүй л байх. Учир нь зүгээр л нэг гэр бүл болж амьдралаа зохиогоод явах биш улс үндэстэний тусгаар байдалд хамаатай.

Нөгөө талаараа өнөөдөр харийн бэр болсон монгол бүсгүйчүүд маань хэдхэн хоногийн дараа хүний наймааны хохирогч болон хувирдаг. Монголд байхдаа бараг л алтан нарыг аваад өгөх шахаж аашилж байсан шинэхэн нөхрүүд хилийн дээс алхав уу, үгүй юу жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Мэдээж эмгэнэл ингээд дуусахгүй. Царайг нь бүрэн тогтоож амжаагүй шинэхэн нөхөр, шинэхэн бэр, өрөвдөлтэй бүсгүйг хэдэн мянган ногооноор энгийн нэг бараа таваартай адил бусдад зарахдаа даанч нэг харамсахгүй дээ.

Энэ мэтийн аймшигтай дүр зургууд та бидний амьдарч буй нийгэмд ихээр тохиолдох болсноор аливаа зүйлд дасахдаа амархан монголчууд үүнд нь бараг дасаад байх шиг. Нэг зүйлийг хэлэхэд бусдад худалдагдсан бүсгүйчүүд бэлгийн дарамтад орж биеэ үнэлнэ. Магадгүй гадаад нөхөртэй бүх бүсгүй ийм хэцүү хувь тавилан хүлээж байдаггүй гэж хэлэх хүн гарах байх. Гэвч монгол хүний ген, цэвэр ариун, цус буюу удмын сангийн аюулгүй байдал алдагдах, ноцтой шалтгаан энэ юм.

СОЛОНГОС ЭР БА СЕКС ЖУУЛЧЛАЛ

Нэг үеэ бодвол харилцаа холбоо сайжран өөр бусад улс орнуудаас жуулчид ирж буцах нь чөлөөтэй болсон. Зарим нэгэн хүмүүс жуулчид ирснээр бидэнд ашигтай. Тэндээс олох ашиг монгол хүн бүрийн амьдралд нэмэр тус болно хэмээдэг. Гэтэл өнөөдөр БНСУ-ын иргэд эх орны маань байгаль, өв соёлтой танилцах гэж биш арай л өөр зүйлийг үзэхийн тулд ирдэг гэхэд хилсдэхгүй. Энэ бол сексийн зорилгоор ирдэг. Үүний учрыг олоход тун амархан.

Нийслэл хотын маань аль л олигтой өөдтэй гэх үйлчилгээний газруудын дийлэнх нь наанаа монгол эзэнтэй байх боловч цаанаа солонгос эзэдтэй. Тэр бүү хэл нутгаасаа түүчээлсэн онгоц нь солонгос, монголд ирээд унасан машин солонгос. Цаашилбал, буусан буудал ч солонгос эзэнтэй байсан нь багадаад наргих цэнгэх газрын эзэн нь ч бас “Со” өвгөн.

Ингэхэд солонгосчууд яах гэж монголд ирдэг хэрэг вэ? Та хэлэх байх манайд бас тэргүүлэх компани, үйлчилгээний газрууд бий шүү дээ гэж. Монголд байгаа солонгосчуудад зориулсан сэтгүүл долоо хоног тутам гардаг. Гэтэл тэрхүү сэтгүүлийн дугаар ердөө л нийслэлийн хамгийн тансаг буудал, бар, сав, мөн “Со” эзэнтэй үйлчилгээний газруудын хаяг, тэдний ярилцлага гол лид нь байх юм.

ДЭЛХИЙД 6000 ШАШНЫ УРСГАЛ БАЙДГААС 4000 НЬ…

Түүх хуудсыг сөхөхөд олон улс гүрэн хэмжээлшгүй их хүчтэй гадны ямар ч дайралтаас сэргийлж чадах хүчтэй байсан ч нэгэн зүйл дээрээс болж хоорондоо тэмцэлдэж бусдын өгөөш болдог байна. Хэдхэн жилийн өмнө монголчуудыг буддын шашинтай улс гэлцдэг байлаа. Дэлхийд 6000 гаруй шашны урсгал байдгаас Монголд 4000 гаруй нь аль хэдийнэ орж иржээ. Харин өнөөдөр Христ үү, Лалын шашин уу энэ бүгд мэдэгдэхгүй хэвээр л байна. Ганц нэг тоон баримтаас харахад л тун сонин тоо гарах юм. Монголд Христийн дөрвөн сүм буруу буюу бусад улс оронд хориглосон урсгалаар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийтдээ 400 гаруй сүм хийд байдгаас 300 гаруй нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Гэтэл энэ бүгдийн дотроос 64 нь л зөвшөөрөлтэй байдаг. Үүний 90 хувь нь солонгосчууд байдаг гэнэ.

Ингэхлээр бусад нь хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг байх нь. Буруу урсгалын гэж тодотгож өгсөн учир нь тэдгээрийн сахих ёстой дүрэм журам нь эрүүл хүний ухаанаар бодоход үнэхээр хачирхалтай. Зарим нэг нь сонгууль өгч болдоггүй жирийн хүнийг тахин шүтэх гэлээ эсвэл цэрэгт явж болохгүй, учир нь хүний амийг хөнөөнө гэж үздэг байх юм. Эдгээр гаж дүрэм журмаас болж хүмүүс амиа хорлодог гэвэл та итгэх үү.

Хоёр гуравхан жилийн өмнө дөнгөж нярайлсан эх цус их алдсанаас болж амь насанд аюул учирч, эмч нар ч тэрхүү эмэгтэйд цус сэлбэх гэтэл манай шашинд цус холихыг зөвшөөрдөггүй, тиймээс үхэхийг хүсч байна гэсэн гэдэг. Харин эмч нар уг бүсгүйг түр зуур ухаан алдуулж цус сэлбэж амь насыг аварсан удаатай.

Өөр нэг шашны урсгал нь лалын шашин юм. Хэдийгээр үүнийг хүмүүс манайд байдаг гэхээр итгэхгүй байж магад. Гэтэл нийслэл хотод нууцаар мөргөл үйлдэж цуглардаг олон газар байдаг. Хамгийн гол нь энэ урсгал маш нууцаар олон хүнийг хамарч байгаа нь аймшигтай. Хоёр сая хүнд 4000 шашны урсгал хэрэггүй. Хамгийн наад зах нь л гэхэд үзэл санаанаас үүдэж мөргөлдөөн үүсэхгүй гэх газаргүй болохоор тэр шүү дээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.