Хүмүүс: Намбар Энхбаяр | |
"Number one" хөдөлгөөнийг дэмжигч залуус зохион байгуулсан“ Тусч нэг өдөр” сэдэвт аян олны талархлыг хүлээж байна. 300 гаруй залуус хотын замыг алтан шар болгож, Өглөөг инээмсэглэлтэй угтацгаая, Амьдрал үргэлж сайхнаараа, Та жолооны ард бүсээ зүүгээрэй, Би+Чи+Бид=Эх орон, Та хэн нэгнийг гомдоогоогүй биз зэрэг урам хайрласан үгстэй самбар барьж зогсон залуучуудаа эв нэгдэлд уриалсан нь сонгуулийн халуун уур амьсгал дунд үнэхээр шинэлэг, содон арга хэмжээ байв.
Мөн тэд төв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, ахмадууд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гарцаар гарахад нь туслаж, ачаа тээшийг нь өргөлцөх зэргээр туслажээ. Энэ арга хэмжээ болсны маргааш нь л гэхэд Number One хөдөлгөөнд дахин 1200 гаруй оюутан залуус нэгджээ. Мөн АНУ, ОХУ, Англи, БНХАУ, Авсртали, Солонгос, Япон, Турк, Филлипин улсад сурч, ажиллаж буй 80 гаруй залуучууд тус хөдөлгөөний үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, цөөхөн Монголчуудаа эв нэгдэлтэй байхад уриалж, соёлтой сонгууль явуулахад хувь нэмрээ оруулахыг хичээж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлжээ.