Д.Батсүх дууныхаа аяыг андуурдаг болсон гэв үү?

2009/05/14
Share |
Хүмүүс: Батсүх | 
Д.Батсүх дууныхаа аяыг андуурдаг болсон гэв үү?

"Номин талст" хамтлагийнхан сүүлийн үед тус тусдаа бие даан өөрсдийн уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Гэхдээ тэдэн дотроосоо хамгийн хөдөлгөөнтэй нь дуучин Д.Батсүх гэж хэлж болно. Тэрээр сүүлийн үед нэлээд хэдэн шинэ дуу гарган клиптээ өөрөө тоглох болсон. Чадварлаг дуучнаас гадна түүний тоглосон клипийг харвал бас ч үгүй чамгүй авъяаслаг жүжигчин гэж хэлж болохоор харагддаг. Гэхдээ тэрээр дууныхаа аяыг өөрөө бичих болсон нь нэгэн хэвийн, нэг л дууг сонсоод байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэн байна хэмээн мэргэжил нэгт нөхөд болоод сонсогчид шүүмжлэх боллоо. Харин энэхүү шүүмжлэлийг тэрбээр үл ойшоон шинэ долоо хоногийн эхээр нэгэн клипийг зурагт радиогоор цацаж эхлээд байна. Шинэхэн дууныхаа клипт бас л өөрөө тоглосон юм билээ. Гэтэл дууных нь ая өмнө нь зохиосон дууныхаа аятай яг ижилэн байх юм. Харин энэхүү клипнээс нь нэг авахаар зүйл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Энэ нь өнөөгийн манай тайз дэлгэцийн нэртэй жүжигчдийг клиптээ урьж тоглуулсан явдал. Дуучин Д.Батсүх энэ мэтээр нэгэн ижил хэвийн аятай дуу зохиогдоод байвал түүний дууг сонсох хүн үгүй болно гэдгийг мэддэггүй л юм байх даа.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.