Мисс Ариунцэцэгийг төрхөмд нь буцаасан алтны магнат "Камертоны" Эбагийн "Level" ресторанд угаагч хийж байсан охинтой хамтран амьдарч байна

2009/05/14
Share |
Мисс Ариунцэцэгийг төрхөмд нь буцаасан алтны магнат

Магад энэ зууны Монголын хамгийн дуулиант гэрлэлт, салалт хайрын гурвалжины эзнээр тодорч мэдэх хүн бол алтны магнат гэгддэг Мянганбаяр. Түүний болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын ээдрээт гэж хэлж болмоор хайрын түүхийг бараг Монгол даяараа мэддэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Арван жилийн сурагч охиныг авааль гэргийгээ болгосон түүнд олон хүн "Хоншоортой эр" хэмээн битүүхэн атаархаж байсан биз. Харамсалтай нь тэдний амьдрал удалгүй хоёр тийш болж "Royal castle" дахь тансаг харшийнх нь шинэ эзэгтэйгээр ард түмний мисс Ариунцэцэг тодорч магнат эрийн цайг чанах болсон. Хамгийн баян хамгийн насны зөрүүтэй, хамгийн царайлаг гээд хамгийн хамгийн олонтой болохоор хайрын гурвалжингийн эздийн хаана юу хийж, хэдэн удаа төрхөмдөө буцсан гээд амьдрал нь тэр чигээрээ аквариум дахь загас мэт олны өмнө ил байдаг билээ.

Хэдий хуулийн өмнө батлаж авсан гэргийгээ мисс бүсгүйгээр сольсон ч тэдний амьдрал мөн л удаан үргэжилсэнгүй Мянганбаяр захирал өөр нэгнийг  хайрлах болсон сурагтай. Түүний амрагаар "Камертон" хамтлагийн Эбагийн ресторанд угаагч хийж байсан Мөөгий гэх бүсгүй тодроод байна. Сургууль соёлын мөр хөөхөөр их хотод ирсэн ч тодорхой шалтгаанаар аяга таваг угаахад хүрсэн бүсгүй өдгөө хорь гарч яваа гэнэ лээ. Ариунцэцэгтэй нэгэн дээвэр дор амьдарч байх үеэсээ Мөөгий гэх энэ бүсгүйтэй зүгээргүй харьцаатай байсан хэмээн таах хүн ч цөөнгүй.

Мянгаа захирал үрийг нь төрүүлсэн, учир ургуулж явсан бүсгүйчүүддээ хармын сэтгэл гаргадаггүй шигээ мөнөөх бүсгүйд мөн л хайр халамжаа хангалттай хүртээж байгаа бололтой сар шинийн баярын үеэр Сингапурыг зорьсон гэдэг. Тэгэхдээ залуухан амрагийнхаа ээжийг дагуулан эмчлүүлж сувилуулсан сурагтай. Хувийн амьдралдаа ийнхүү өөрчлөлт хийсэн Мянгаа захирлын анхны эхнэр Болорын хүү саяхан зрийн зулай үнэрлэж аавыгаа өвөө болгон магнайг нь тэнийлгэсэн аж.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.