"Лонхны баяр"-ын балаг vргэлжилсээр...

2009/05/14
Share |
Хүмүүс:

Оюутан, сурагчид "Хонхны баяр"-аа "лонхны баяр" болгон тэмдэглэх нь энгийн vзэгдэл  болж. Өдгөө "Лонхны баяр" ид vргэлжилж, оюутан, сурагчид балаг тарьсаар.

Өнгөрсөн пvрэв гаригт "Дэлхийн зөн" дунд сургуулийн 11 б бvлгийнхэн амралтын газар очиж төгсөлтийн баяраа тэмдэглэжээ. Тус ангийн сурагч Д архи уун, ангийнхаа охиныг зодож танхайрсан аж. Мөн 20 дугаар дунд сургуулийн 11ж бvлгийн сурагч О найз Б-гээ зодож, гэмтээжээ. Энэ хэрэг мөн л архи хэтрvvлэн ууснаас болсон гэнэ. Тvvнчлэн их дээд сургууль төгсөгч оюутнууд хvртэл хотоос зайдуу амралт, жуулчны баазад анги хамт олноороо очин архи хэтрvvлэн хэрэглэж, нэгийгээ зодож, дээрэмдсэн хэрэг гарсан нь бишгvй л дуулдаж байна. Энэ мэтчилэн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэж, гэмт хэрэгт хутгалдсаар л... Их, дээд сургууль, ЕБС-ийн төгсөлтийн баярын vеэр эрvvлжvvлэгдэх хvний тоо ч жирийн өдрvvдээс нэмэгддэг тухай цагдаагийнхан ярьж байв. Тухайлбал, жирийн vед архи хэтрvvлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргvй болтлоо согтсон 2-3 оюутан эрvvлжvvлдэг байсан бол хонхны баяр тэмдэглэж эхлэх vеэр 20, 30-аараа орох тохиолдол ч гарсан гэнэ.

Нийслэлийн ойролцоо vйл ажиллагаа явуулдаг амралтын газрууд оюутан, сурагчдыг архи уухад нөлөөлж байгаа аж. Амралтын газрын нэг гэрт 2-6 ор байрлуулсан байдаг. Тэгэхээр орныхоо тоогоор хvн оруулж амруулна гэсэн vг. Гэтэл нэг гэрт хэд хэдээрээ бvр нэг ангийн 30 гаруй хvvхэд бужигнаж архидах нь энvvхэнд. Vvнд цагдаагийн байгууллагынхан хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Эрдэнэбаатараас тодруулахад, "Хонхны баяр утгаа алдаж эхэллээ. Эрэгтэй, эмэгтэйгvй архи, тамхи хэрэглэж, зодоон цохион хийж байна. Тэгэхээр хонхны баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрvvлэх, архи, тамхигvй, амралт зугаалагагvй болгож эрдмийн баяр болгоё гэж манай байгууллагаас уриалга гаргасан. Мөн цагдаагийн байгууллага vvрэн телефоны оператор дөрвөн компанитай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж, хэрэглэгчдийнхээ гар утас руу анхааруулсан сэрэмжлvvлсэн мессэж явуулахыг хvссэн юм. Гэвч тэд хэрэглэгчдийнхээ rap утас руу мессэж явуулахгvй байна. Хамгийн гол нь, БСШУЯ-наас оюутан сурагчдыг амралт, зугаалгаар явахтvй байх тушаал гаргах шаардлагатай байна" гэв.Нийслэлийн цагдаагийн газрын ОНХА-ны байцаагч Ч.Гантулга "Амралтын газруудын vйл ажиллагааг харьяа хорооны нутаг дэвсгэрийн цагдаагийнхан шалгаж байх ёстой" гэж байв.

Нийслэлийн хөдөлгөөнт эргvvлийн газрын цагдаа нараас төгсөлтийн баяр тэмдэглэсэн сурагч, оюутнууд гэмт хэрэгт өртөж, холбогдож байгаа эсэхийг лавлахад "Одоохондоо төгсөлтийн баяр тэмдэглэж шоудах vедээ хоорондоо зодоон цохион хийж, гэмт хэрэг vйлдсэн нь манайд бvртгэгдээгvй байна" хэмээлээ. Харин оюутан, сурагчид амрах нэрээр архидаж буй амралтын газар болон жуулчны баазын vйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг тухай НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Нарангэрэл "Жуулчны баазууд нэг гэрт ихэвчлэн 4-6 ор байрлуулсан байгаа. Тэр орныхоо тоогоор л хvн хvлээж авах ёстой. Гэхдээ монгол гэрийн стандарт гэж байхгvй. Тэнд хэдэн сандал тавьсан байна тэр тоогоороо л хvн суух ёстой. Дөрвөн хvн амрах ортой гэрт 20 хvн архидаж л байдаг. Бид зөвхөн стандартын хэрэгжилт шалгаж, зөрчил гаргасан бол хуулийн дагуу зохих арга хэмжээ авдаг. Бид тусгай графикийн дагуу шалгалтхийдэг юм. Амралтын газар, жуулчны баазуудын шалгалт ирэх сараас эхэлнэ" гэсэн юм.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить закладкР¸ в Вичуге Купить закладкР¸ бошки в Тарусе ЗакладкР¸ гашиш в Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ кокаин в Кириши Купить Шишки в Ковдор ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ фен ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ИркутскРµ Купить закладкР¸ россыпь в ШарыповРµ ЗакладкР¸ гашиш в Мышкине Реагент в НазываеР²ÑÐºÐµ ЗакладкР¸ LSD в Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить экстази в ВихоревРºÐ° Шишки ак47 в СеверовР¸Ñ‡Ðµ-куриÐ
IP:193.32.94.146  2018-10-04 11:43:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.