"Цус ойртсон" зохиолын дуучдын уналт

2009/05/14
Share |
Хүмүүс:

2003 он. СУИС-ийн оюутан Т.Баясгалан, С.Жавхлан нар хэсэгтээ сонсогчгvй болчихсон байсан нийтийн дууг "Хонгорхон vр минь", "Мөнхрөх ч биш дээ хоёулаа" хэмээн дуулсаар гарч ирэн нэг шат ахиулсан. Вандан Дуламсvрэн, Далантай Эрдэнэцэцэг нараас өөр хослон дуулаачид байгаагvй шахам тэр vед СУИС-ийн хоёр оюутныг сонсоод баймаар санагдаж байсан нь мэдээж. Ингээд л ар, араасаа хөвөрсөн олон зохиолын дуучдын эцэс төгсгөлгvй цуваа эхэллээ. Дуэт ам баригчид моодонд орж, сонсогчид рок попыг умартан хошуурлаа. Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаа, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаагаар vргэлжилсэн тэдний цуваанд сургуулиа ч төгсөөгvй Нарантунгалаг, Амарбаясгалан нар хvртэл бvл нэмэн хослов.

2009 он. Зохиолын дуу хэтэрхий хурдан моодонд орсон шигээ хэтэрхий хурдан тайзнаас буулаа. Өдөр алгасахгvй шахам тоглолт хийж, "Зохиолын дууны бvх оддын хамтарсан уран бvтээлийн цэнгvvн, ганцхан удаа" хэмээн суваг болгоноор цацдаг сурталчилгаа нь vгvй болсон ч vзэгчид vгvйлсэнгvй. Өнөөдөр энэ урлагийн нэр хvнд газарт шороотой хутгалдчихсан хэвтэж байна.

ЯАГААД?
Аливаа зvйл олдохоороо vнэ цэнээ алддаг. Хатуухан хэлэхэд, зохиолын дуучид яг л "Зэрэг нэмэхийн өмнө" кинон дээр тал еэвэнгээ эргvvлж тойруулсаар ноёноо аргалчихдаг овжин зарц шиг аашилсан. Гэвч сонсогчид тэнэг ноён биш гэдгийг мартаж орхисон юм. Долоо хоногт 2-3 удаа болдог зохиолын дууны тоглолт нэр нь өөрчлөгдсөнөөс бид оролцож байгаа дуучин, тавьж байгаа бичлэг, өмссөн хувцас гээд бvх л зvйл нь дэндvv улиг болсонд vзэгчид бухимдаж байлаа. Т.Баясгалан л гэхэд жил бvрийн гуравдугаар сарын 8-нд ээждээ зориулж тоглолт хийдэг уламжлалтай. Харамсалтай нь гурван жилийн өмнө "Зөвхөн чамдаа", Ижийгээ баярлуулж яваарай", "Чам руу л гэнэ дээ би", Хайрладаг байлаа" дуунуудаа дуулдаг байсан бол 1064 хоногийн дараа ч энэ дуунууд тоглолтын хөтөлбөрөөс гараагvй хэвээр.

МОНГОЛООС БУСАД ОРОНД БОЛ ЗОХИОЛЫН ДУУЧИД ИЛYY ХYЧТЭЙ
Бидний ад vзээд байгаа зохиолын дуу уг нь бvх л улсад байдаг урлагийн нэг томоохон төрөл. Япон, Солонгос, Энэтхэг, Хятад гээд улс орон болгон өөр өөрийн гэсэн нийтийн дууутай. Японд нийтийн дуучдыг энка гэж нэрлэдэг. Тэдний дууны сэдэвт хязгаар гэж vгvй. Манайхан шиг тийм сайхан эх орон минь, ийм тэнгэрлэг бvсгvй минь, нутаг ус, аав эж минь гэхээсээ илvv байгаа зvйлийг байгаагаар нь л дуулж чаддаг. Гэхдээ мэдээж уран яруугаар шvv дээ. "Шvхэр", "Бороонд норсон нохой" нэртэй дуунууд ч Японд бий. Тэнд урлагийг vнэлэх vнэлэмж монголоос огт өөр. Эстрад, рок попыг залуу насны урлаг гэлцдэг бол нийтийн дуучид хэзээ ч тайзнаас буудаггvй. Алдартай сэтгvvлvvд тэдний намтарт хэдэн нvvрээ зориулан, кино найруулагчид шинэ киноны гол дvрдээ уралдан урьцгаана. Ингэж Япончууд нийтийн дуугаа брэнд болгож чадсан юм.

"ХУРД" ХАМТЛАГИЙН ДУУ "ХАРАНГА"-ЫНХТАЙ ИЖИЛ СОНСОГДДОГГVЙ. ХАРИН...
Нийтийн дуу, рок, поп адилхан л шоу бизнес. Бvгд л дуулж, тvvнийхээ төлөө мөнгө авч, цомог борлуулж, тоглолт хийдэг. Гэхдээ хэзээ ч рок попын хамтлаг, дуучид, нэг загвартай, эсвэл нэг ижил стильтэй, нэг дуу дуулдаг гэж гоочилж байгаагvй билээ. FM-ээр гавьяат жvжигчин Б.Сарантуяагийн дуу явж байхад Т.Ариунаагийн дуу мөн vv гэж асуудаг сонсогч vгvй. Адилхан л рок стилиэр дуулдаг ч "Хурд" хамтлагийн дуу "Харанга"-ынхтай ижил сонсогддоггvй. Харин Болдбаатар, Чулуунбаатар, Батмэнд, Батсайхан нарын алийнх нь дуу радиогоор эгшиглээд байгааг нэрийг нь асууж байж л мэднэ. Уншигч та дурын нэг хvнээс зохиолын дуучдын нийтлэг төрхийг асуувал "Ой модонд очиж, гараа алдалж дуулдаг. Эсвэл сайхан хайр, насны хайр, эх сайхан нутаг минь, тунгалаг ус минь" гэж нэг аяар дуулдаг гэсэн хариултыг л сонсоно. Vvнд л гол ялгаа оршино.

Яг энэ vед дуэтчид тайзан дээр, амьдрал дээр ч амраглаж "цус холилдож" эхэллээ. Энэ холион бантангийн дvнд дуучдын гэр бvл салж сарнин, тайзан дээрх дуэт хэвлэлээр дуэл зарлаж тоглоцгоов. Аргаа барсан дуучид шинэ уран бvтээл хийж байгаа нэрээр тус тусдаа дуулаад ч амжилт олж чадсангvй. Энэ нь зохиолын дуу уруудаж эхэлсний бас нэг дохио болсон юм. Vvнийг нь мэдэрсэн зарим нэг нь эрэл хайгуул хийж байна хэмээн хуучны дуунуудыг сэргээж дуулав. "Дэлхий ээж", "Унаган хайр", "Гэрлэж амжаагvй явна"....

Vзэгчдийн сэтгэлд хоногшсон энэ дуунуудын инерциэр уран бvтээлээ "шинэчлэх" гэж аргацаагаад ч тусыг олсонгvй. Ийнхvv хэтэрхий амарчилж, мөнгө хөөснөөрөө нийтийн дуучид өөрсдөө өөсдийнхөө замыг балартуулчихаад одоо хаашаа явахаа мэдэхгvй төөрчихөв.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Îíåãà êóïèòü øèøêè Áåçîïàñíûé è ïðèâàòíûé ðåæèì | Ñïðàâêà Opera äëÿ Windows Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Êîíäîïîãå nbome b Экстази купить в россия Çàêëàäêè ãåðîèí â ßäðèíå êóïèòü Êàéô Áîëãàð Êèíåëü êóïèòü çàêëàäêó ãàøèø Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Øåíêóðñêå Äåëü-Ýéð êóïèòü ãèäðîïîíèêó êóïèòü ìîðôèé Îñòðîãîæñê Ëåéê-Àëüôðåä êóïèòü çàêëàäêó øèøêè Êóïèòü çàêëàäêè øèøêè â Êàøèðå Клады иркутск êóïèòü BARCELONA Ïñêîâ Ìàðñåëü êóïèòü çàêëàäêó Cocaine êóïèòü ÌÄÌÀ ðîçîâûå Ðóäíÿ Ëàäóøêèí êóïèòü êîêàèí Купить Кокаин в ПодгорнР¾Ð¼ Óðìàðû êóïèòü ãàøèø Éîøêàð-Îëà êóïèòü Molly: MDMA HQ Ýêñòàçè â Âîëîäàðñêå Çàêàçàòü êóðèòåëüíûå ìèêñû íà äîì Ãàøèø â Íåôòåêàìñêå Купить ГанджубР°Ñ Волхов Íóðëàò êóïèòü çàêëàäêó Òðèïòàìèíû Îðëîâ êóïèòü çàêëàäêó Ìàðêè LSD Ôðàíêåíòàëü êóïèòü Cocaine Áåëîóñîâî êóïèòü Ecstasy: UPS 280mg Êàìåíü-Êàøèðñêè
IP:95.181.176.44  2018-08-07 02:16:08
pxmmnjnt zlSFVnbtasyxqxszbl, [url=http://vmyfdqnitguh.com/] vmyfdqnitguh[/url], [link=http://huhxvuyayzeo.com/ ]huhxvuyayzeo[/link], http://lnmobqzcgstm.com/
IP:5.188.211.10  2019-04-17 03:27:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.