"Анод"-ын бүрэн эрхт төлөөлөгчид гэр бүлээрээ тансаглаж байна

2009/05/15
Share |
Хүмүүс:

"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр нойтон өлсгөлөн зарлаад найм, хуурай өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Лхагва гаригт түүний бие муудаж , хэд хэдэн удаа ухаан алдаж унасан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа. Ухаан алдаж унасан Д.Энхтөрийг эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр дусал залгаад өнгөрсөн байна. Хэдий бие нь муу байгаа ч Д.Энхтөр хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгджээ. Н.Даваа болон Д.Энхтөр нарын өмгөөлөгч нар, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд нь батлан даалтад гаргаж авах талаар Нийслэлийн прокурор, Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд өнжиж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. ИХН-ынхны хэлж байгаагаар сонгуулийн дараа "Анод"-ын удирдлагуудыг батлан даалтад гаргана хэмээн мөрдөн байцаагчид нь үг алдсан сураг бий.

Өчигдөр Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал, Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэл нар УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны дарга Э.Бат-Үүлд ил захидал хүргүүлжээ. Уг захидал " ... Д.Энхтөр Н.Даваа нарыг зургаан сар орчимын хугацаа өнгөрч байхад байцаагаагүй. Д.Энхтөрийн хүүхдийн нэр дээр байдаг хадгаламжийг хааж, өвлийн хүйтэнд ар гэрийнх нь хүмүүсийг хөөж гаргасан зэрэг зохимжгүй үйлдэл хийж байгаа. Үүнээс гадна "Анод" банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Д.Насанжаргалын эхнэр нь Д.Энхтөрийн эхнэрийн машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь тун зохимжгүй үйлдэл юм" хэмээн дурджээ. "Анод" банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн хэрхэн тансагладаг талаар урьд нь бишгүй л мэдээлэл гарч байсан ч өөрсдөө үүнийг няцаасаар ирсэн. Энэ удаад ч бүрэн эрхт төлөөлөгч Д.Насанжаргал бас л үүнийг няцааж, эхнэр нь байтугай өөрөө ч "Анод"-ын эзэмшлийн машин унадаггүй хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Д.Насанжаргал төлөөлөгч одоо ч гэсэн "Анод" банкны нэр дээр 49-00 дугаартай RAV4 маркийн машин унадаг, өдрийн цагаар болон амралтын өдөр тэр машиныг Д.Насанжаргалын эхнэр нь унадаг гэдгийг "Анод"-ын ажилтанууд нь баталж байгаа юм. Энэ мэтчилэн "Анод"-ын захирлуудыг Ганц худагт өлсгөлөн зарлаж байхад Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчид тэдний оронд ажил хийх гэж оромцоглож, авгай хүүхэдтэйгээ нийлэн тансанглаж суугаад олон хүн дургүй байна.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.