Шинэхэн гавъяат кино концертоо хийнэ

2009/05/15
Share |
Хүмүүс:
Шинэхэн гавъяат кино концертоо хийнэ

Хэл амтайхан Монгол Улсын гавъяат жүжигчин гэх цолыг хүртээд байгаа дуучин Х.Болормаа энэ сарын сүүлээс ихэд эрчимтэй уран бүтээлийн ажлаа эхлэх гэж байгаагаа олонд дуулгалаа. Олны хэл амнаас айсан уу яасан гавъяатын алдрыг хүртснээс хойш нэлээд чимээгүйхэн байсан тэрээр гэртээ удаан, дуугүй суухаас залхсан бололтой. Ирэх зургаадугаар сард багтан өөрийн цомгийн тоогоо хоёроор нэмэхээр шийдсэн гэнэ. Сүүлийн үед дуучдын дунд өөрийн кино концертоо хийдэг моод байгаа гэж хэлж болно. Дуучин бүсгүй ч гэсэн энэ моодыг дуурайн улсын баяр наадмаас өмнө өөрийн кино концертоо хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. Ура бүтээлийн бие даасан тоглолтоо ирэх 9-р сард хийнэ гэдгээ үзэгч феннүүддээ дуулгана лээ.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.