Л.Гүндалай гишүүний цадиггүйтлийг удахгүй хумиад өгнө

2009/05/15
Share |
Хүмүүс: Ц Нямдорж |  Л Гүндалай | 
Л.Гүндалай гишүүний цадиггүйтлийг удахгүй хумиад өгнө

УИХ-ын гишүүн Д.Гүндалай, Ц.Нямдорж хоёр шиг таарамжгүй нөхөд парламентад бараг л байхгүй болов уу. Нэг нь нөгөөгөө тагнуул гэнэ , өнөөх нь өөдөөс нь эргүү тэнэг гэнэ. Заримдаа хоёр эрхмийн толхилцож буйг харахад цэцэрлэгийн жаалуудын муудалцаан санаанд ордог юм. Ямартаа ч өмнөх парламентын үед Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилогдоход эсэргүүдээд амжилтанд хүрээгүй Л.Гүндалай гишүүн "Нөхөд өө, наад нөхрөө нэн түрүүнд мэргэжил дээшлүүлэх курст явуулж өгөөрэй. Бүр хоцрогдчихсон юм билээ" гэж орь дуу тавьж байхав. Харин сүүлийн үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Л.Гүндалай гишүүн ярьдгаа яриад л явж байг. Уулын мод урттай, богинотой олон хүн сайнтай, муутай гэдэг. Ямартаа ч саяхан УИХ-ын гишүүдийн ёс зүйн баталсан. Энэ дүрмийг хэрэгжүүлээд ажиллах юм бол задгай зайдан, цадиггүй явдал жаахан хязгаарлагдах нь лавтай. Тэгэхээр тун удахгүй Л.Гүнээ гишүүний хуулинд захирагддаггүй дураараа дургидаг явдал хүссэн хүсээгүй хумигдаад ирнэ дээ" хэмээн хуучилжээ.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.