Топ модель Д.Болормаа гэж хэн бэ?

2009/05/15
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 
Топ модель Д.Болормаа гэж хэн бэ?

Хүний амьдрал гэдэг эрээнтэй бараантай. Загвар өмсөгч Азин топ Д.Болормаа нэгэн цагт тэнгэрт тултлаа магтуулж байсан бол сvvлийн vед газар дор ортлоо муулуулж байгаа. Тиймдээ ч загварын ертөнцөд хөл тавьснаасаа эхлээд л өнөөг хvртэл дуулианы эзнээр тодроод байгаа бvсгvй. Гэвч энэ удаад тvvнийг муулахыг урьтал болгосонгvй. Зvгээр л дуулиан тариад байгаа энэ бvсгvй хvнийхээ хувьд чухам хэн бэ гэдгийг уншигчдадаа сонирхуулахаар шийдлээ.

Амьдралыг шийдсэн сонины хайчилбар
Монголын загвар өмсөгчдөөс Азид данстай нэг л загвар өмсөгч бий. Тэр бол Азийн тод модель Д.Болормаа. 20-иод жил загварын ертөнцөд данслагдахдаа тэрбээр элдвээр муулуулсан. Бас тэр хэрээрээ магтуулсан. Ёстой нөгөө газар дор ортлоо муулуулж, тэнгэрт тултлаа магтуулсан хvн бол тэр. Тvvнийг загварын ертөнцөд хөл тавихад чухал vvрэг гvйцэтгэсэн хvн бол ээж нь. Нэг өдөр ээж нь “загвар өмсөгч болох охидыг бvртгэнэ” гэсэн зар бvхий сонины хайчилбар авчирч. Ямар ч хувцас өмссөн гайхамшигтай харагддагийг ээж нь анзаарч загвар өмсөгч болоход яг таарна хэмээн бодсон учраас уг зарыг ихэд олзуурхсан хэрэг л дээ. Гэвч тухайн vедээ тэр жижигхэн сонины тасархай нэг насных нь амьдралыг шийднэ чинээ тэр санаагvй биз. Ингээд л тэр 1990 онд 19 насандаа загварын ертөнцөд хөл тавилаа. Гэхдээ тvvнийг загварт уруу татсан хvн бол vл таних нэг эмэгтэй юм билээ. Өөрөөр хэлбэл тэдний байранд өндөр гуалиг биетэй загвар өмсөгч эмэгтэй байсан аж. Сургуулиа төгсөөд удаагvй байсан жаахан охинд тэр эмэгтэй их л сайхан харагддаг байж. Тиймдээ ч энэ эгч шиг загвар өмсөгч болох юмсан даанч би чадахгvй л дээ хэмээн битvvхэндээ өөрийгөө голдог байсан гэдэг. Гэвч 1990 оны тэр нэгэн өдөр “Шилмэл загвар” компанийн байранд болсон шалгаруулалт тvvний амьдралыг тэр чигт нь өөрчлөв. Өөрөөр хэлбэл тэр загвар өмсөгч болох охидын шалгаруулалтад тэнцэж загвар өмсөгч болсон юм. Ийнхvv тэр 10 гаруй жил “Шилмэл”-ийн Болормаа гэсэн тодотголтой явсан. Тэрбээр загвар өмсөгч болохоосоо өмнө волейболын спортоор хичээллэдэг байсан гэх юм билээ.

Дайчин бvсгvй
Загварынхан тvvнийг их дайчин бvсгvй гэж vнэлдэг. Энэ нь өөрийнх нь ярианаас vе vе цухалздаг юм. Магадгvй та санаж байгаа бол тэрбээр нэгэн удаагийн ярилцлагадаа “Би нэгэнт эхний шалгаруулалтад тэнцчихсэн юм чинь эцсийг нь хvртэл тэмцэнэ” гэж ярьсан байдаг. Vнэхээр тэр тvрvvнд хэлсэнчлэн газар дор ортлоо муулуулсан ч дайчин чанарынхаа ачаар өдий хvртэл тайзнаас буугаагvй яваа. Харин тvvний оргил vе нь 1995 он. Өөрөөр хэлбэл тэрбээр 1995 онд зохиогдсон “Гоёл” наадмаас анх удаа тvрvv шагнал авч Монголын топ модель гэсэн эрхэм алдрыг хvртсэн. Тvvнээсээ хоёрхон жилийн дараа Азийн тайзан дээр монгол охидын чадварыг гайхуулсан гавьяатай бvсгvй. Азийн цээжинд Монгол хэмээх жижигхэн улс байдаг ч загвар өмсөгчид нь ямар том болохыг тэр ганц удаагийн тоглолтоороо харуулж чадсан. Тиймдээ ч Азийн топ модель хэмээх эрхэм алдрыг авахдаа өөрийн эрхгvй нулимс дусаасан гэх юм билээ. Мэдээж Монгол улсынхаа нvvр царай болсон гэдэг нь тvvнийг ийнхvv нулимс дуслуулахад хvргэсэн биз. Энэ бол тvvний бас нэгэн дайчин чанар нь. Хэрвээ тэр Монголын топ модель гэсэн өргөмжлөлдөө ханасан бол Азийн топ модель болоо ч уу vгvй ч vv хэн мэдлээ. Тэгэхээр дайчин чанарынхаа ачаар Азийн топ модель болсон гээд хэлчихэд нэг их хилс болохгvй.

“Монгол модель”-ийн Болороо
Тvvний дайчин чанар бас нэг юман дээр харагддаг юм. Өөрөөр хэлбэл тvvнийг загварын ертөнцөд хөл тавьж байгаа охид “Монгол модель”-ийн Болороо багш гэж дууддаг болсон. Харин дайчин чанар нь “Монгол модель” агентлаг байгуулсан явдал нь. Ирээдvйд өөр шигээ алдартай сайн загвар өмсөгчид төрvvлэхийн тулд тэрбээр агентлаг байгуулж загварын ертөнцөд өөрийн чадах чинээгээрээ хувь нэмэр оруулж буй бvсгvй. Хэдийгээр тэр 2001 онд уг агентлагаа байгуулсан ч өдгөө Сингапур, Хонгконг зэрэг улсуудад салбараа байгуулаад амжсан сvйхээтэй эмэгтэй. Хамгийн гол нь тvvний агентлаг олон улсын агентлаг болон хvлээн зөвшөөрөгдсөн нь тvvнийг дайчин эмэгтэй гэдгийг нь батлаад байгаа юм. “Монгол модель” агентлаг Монголын бусад загварын агентлагуудаасаа гадаад харилцаа сайтай гэдгээрээ ялгагддаг юм билээ. Тэрбээр мөн гарын шавь нараа барууны оронд ч Монгол улсын нvvр царайг харуулахыг хичээж байгаа гэсэн. Өдгөө тэр Азид танигдсан 50 гаруй гарын шавьтай болсон гэсэн. Та тvvнийг “загвар өмсөгч царайлаг охидыг гадаадын хvмvvст зардаг, албадангаар биеийг нь vнэлvvлдэг гэсэн” цуу vгийг сонин хэвлэлээс зөндөө л уншсан байх. Магадгvй энэ яриа тvvний гадаад харилцаанаас vvдэлтэй байх гэж заримдаа хардахад хvргэдэг шvv. Азидаа төдийгvй Европын орнуудад монголын загвар зохион бvтээгчдийн бvтээл хийгээд загвар өмсөгч охидыг таниулах гэсэн vv гэхээс арай ч тийм бузар булай юм хийхгvй байлгvй тэр. Нэг vгээр хэлбэл монголчуудын нvvр царайг Европт л таниулах гэсэн нь тvvнийг ийн цоллуулахад хvргэсэн биз. Тvvнийг ийн өмөөрөхийн учир нь өөрийнх нь нэгэн ярианаас vvдэлтэй. Тэрбээр “Би эрхэлж буй чиглэлдээ амжилт олж Монгол гэсэн нэрийг дэлхийд дуурсгахыг хvсдэг” хэмээн нэгэн сонинд ярилцлага өгснийг уншиж байсан.

Бvх юм 97 байхын учир
Топ модель Болормаа 97-гийн тоонд маш их дуртай. Тиймдээ ч машины дугаар, албан тасалгааны, утасныхаа дугаар гээд өөрт хамааралтай дугаар бvхэндээ 97 гэсэн тоог заавал оруулдаг бичигдээгvй хуультай юм билээ. Энэ нь Азийн топ болсон онтой холбоотой гэсэн. Загвар өмсөгчид ямар хоол иддэг болоо гэсэн сониучхан асуулт эмэгтэй хvн бvрийн дотор явдаг. Тэгвэл Болормаа хоолны дэглэм нэг их бариад байдаггvй гэх юм билээ. Тодруулбал бусадтай л адилхан хоол зооглодог аж. Харин усан бассейнд явж сагс волейболоор хичээллэдэг гэсэн. Тэгэхээр спорт тvvний гоо сайхан байхад тусладаг байх нь л дээ.

Тэр яг бидэнтэй адил хvн
Тvvнийг нэлээд тусд орсон хvvтэй гэдгийг манай уншигчид мэдэж буй биз. Тэрбээр хvvгээ дvvтэй болгохгvй гэсэн хатуу бодлого баримталдаг юм билээ. Харин хvvдээ хань болгох vvднээс Happy гэдэг нохойтой тэжээдэг гэж дуулдсан. Нэг удаа тvvний шавь “Багшаа таныг нохойтой унтдаг гээд биччихсэн байна” гэж нулимс дуслуулан орж ирэхэд нь нvvрээ хийх газаргvй болж “Хvн гэдэг амьтан бие биеийгээ муулах ямар дуртай юм бэ. Заримдаа бvр гомдох ч багадах юм. Хvvдээ хань болгох нохойтой болсныхоо төлөө би ийм муухайгаар доромжлууллаа” хэмээн нvvр хийх газраа олохгvй байгаа тухайгаа тухайн vед хэлж байсан. Vнэхээр яаж тэсч байдаг юм гэж тvvнийг өмөөрөх ч багадахаар… Тvvний тухай бас нэг таагvй яриа нь одоо хvртэл хань ижилгvй байгаа явдал нь. Vvнээсээ болоод бас л олны хэл амны бай болоод байгаа. Хань ижил гэдэг мянга ч хvсээд хvрээд ирдэггvй болохоор яах ч билээ дээ. Тэгээд ч тvvний талаар элдвээр муулаад байхад эрчvvд тvvнээс дөлдөг биз. Уг нь тэр бусдын адил хvнээр хайрлуулж, хайрлах эрхтэй жирийн эмэгтэй. Тиймдээ ч бусдын адил хань ижилтэй болж хайрлаж, хайрлуулах юмсан гэж боддог тухайгаа ярьсан байдаг.

Хувцасны нэг хэсэг нь цvнх
Топ модель Болороо цvнх цуглуулах хоббитой. Магадгvй мэргэжлээсээ шалтгаалан ийм хоббитой болсон байх л даа. Тэгээд ч тэрбээр цvнхийг эмэгтэй хvний гол гоёо гэж vздэг гэсэн. Топ бvсгvй аравдугаар анги төссөнөөсөө хойш өнөөг хvртэл цvнх цуглуулж байгаа юм билээ. Тvvний цуглуулсан цvнх нэлээд дээхнэ 60 хол давсан гэж дуулдсан. Гэхдээ тэр хэрэг болгож цуглуулсан цvнхээ бусдад харамгvй бэлэглэчихдэг өглөгч нэгэн аж. Vvнийгээ тэр хайртай зvйлээ хvнд бэлэглэх сайхан шvv дээ гэж тайлбарладаг гэсэн. Тvvний цуглуулга дотроос хамгийн vнэ нь “Любитон” фирмийн цvнх нь. Сонирхуулж хэлэхэд энэ фирмийн цvнх нь 700, хэтэвч нь 420 ам доллараар vнэлэгддэг гэсэн.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Rkjynnch Earthlings! I ytsuschkshoaka the planet gumbaka eV on gfb - everything pezdezh!, http://archive.is/kMzNv descargar_juego_de_dragon_ball _z_budokai_tenkaichi_3, http://archive.is/rTb8x tu_hi_tu_har_jagah_female_song _download_pagalworld, http://www.isfikirlerin.com/wp -content/themes/fxinfinitythem e/git.php?url=https%3a%2f%2fww w.scoop.it%2ft%2fzebwarene%2fp %2f4103573134%2f2018%2f11%2f24 %2fgoogle-play-store-update-do wnload google_play_store_update_downl oad, http://archive.is/B4gzs perfect_song_download_mr_jatt, http://archive.is/aDZFd skachat_muzyku_dynoro_in_my_mi nd, http://archive.is/Oje6w um_aplicativo_para_baixar_víd eo, http://archive.is/syyu7 تحميل_اغنية_شو_ح
IP:146.185.202.249  2018-11-25 14:38:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.