Хүмүүс: Намбар Энхбаяр | Цахиа Элбэгдорж | |
Factnews.mn сайтаас Монгол улсын дараагийн ерөнхийлөгч хэн бэ ? санал асуулгыг 5-р сарын 16-ний өдрийг хүртэл зохион явуулж дүнгээ гаргалаа. Санал асуулгад нийт 26301 хүн оролцож саналаа өгсөн ба МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 57.6%, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 42.4% - ийн санал авчээ. Санал асуулгын эхэн үед 2 нэр дэвшигч ойролцоо хувьтай явж байсан бол санал асуулгын сүүлчийн өдрүүдэд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр илүү их санал авсан нь түүний рейтинг өсөж байгааг харуулж байна.
Factnews.mn