Хүргэн хадам хоёрын магнай тэнийжээ

2009/05/18
Share |
Хүмүүс: Баярмагнай | 
Хүргэн хадам хоёрын магнай тэнийжээ

Хошин урлагт арай л томдоод байдаг юм гэж жүжигчин Баярмагнайг нөхөд нь цаашлуулдаг гэнэ лээ. Нэг хэсэг мисс бүсгүйтэй хамтран амьдарч байсан ч тун удалгүй хоёр тийшээ болсон тэрбээр дараахан нь Төв аймгийн Нарантунгалаг гэдэг бүсгүйтэй дэр нэгтгэн үрийн зулай үнэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Амралтынхаа үеэр Төв аймгийг зорьж хадамлан амардаг тэрбээр намрын цагт өдөржин тарваганы дош сахиж хэвтдэг юм гэсэн. За ямартаа ч миссээс дутахгүй охиноо өөрт нь тигэж өгсөн хадам аавдаа чухам л хамгаа барьдаг гэх. Өнгөрсөн зун насаараа жолооч хийсэн хадам аавдаа цоо шинэ солонгос тэрэг бэлэглэж хавийн амьтны цагаахан атаархлыг төрүүлээд авсан сураг ч гарч л байсан. Харин хадам аав нь хүргэн хүүгийнхээ гэнэтийн сюрпризэд барьу алдан хариуг нь хэрхэн барихаа мэдэхгүй сандарчээ. Тэгээд хотод амьдардаг олны танил хүргэн хүүдээ хурдан удмын даага зүсэлж өгсөн төдийгүй өнөө даага нь өвлийн уралдаанд нэлээд дээгүүр давхиж хадам, хүргэн хоёрын магнайг тэнийлгэжээ.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.