УИХ-ын гишvvн Д.Очирбатын нэрийг эхнэр нь эхтэйгээ хамтран худалджээ

2009/05/18
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишvvн Д.Очирбатын нэрийг эхнэр нь эхтэйгээ хамтран худалджээ

"Бизнес пойнт" хэмээх ХХК иргэдийг БНСУ-д гэрээгээр ажиллуулна гэсэн боловч vйл ажиллагаа явуулаагvйгээс 100 гаруй хvн хохироод байна. Тэд тус компанийн удирдлагыг луйвар хийсэн гэж vзэн 300 гаруй сая төгрөгийн хохирлоо барагдуулахаар тvр хороо байгуулжээ. Хохирогчид УИХ-ын гишvvн Д.Очирбатад шаардах бичиг хvргvvлээд байна. Эрхэм гишvvнд хандах болсон шалтгаан нь "Бизнес пойнт"-ийн захирал н.Мөнхбаясгаланаар дамжуулан дээрх компанийн vйл ажиллагаанд гишvvний эхнэр, хадам эх нь оролцсон.

Үүний баталгаа нь Д.Очирбатын хадам эх н.Оюунцэцэг өөрийгөө дээрх компанийн дэд захирал, хуулийн зөвлөхөөр ажилладаг хэмээн иргэдэд танилцуулж, хохирогчдод анх "Та нарын ард тvмний элч төлөөлөгч, баталгаатай хvн байгаа учир эргэлзэх зvйлгvй" гэж хэлж байжээ. Мөн дээрх ХХК-ийн Солонгост гэрээгээр ажиллуулна гэсэн албан бичиг УИХ-ын гишvvн Д.Очирбатын нэртэй албан бланк дээр vйлдэгдсэн нь нэг нотолгоо болох аж. Одоогоор дээрх хэргийн гол зохион байгуулагчаар Д.Очирбатын эхнэр Баянгол дvvргийн прокурор Уранбайгаль, тvvний эх, "Бизнес пойнт" ХХК-ийн дэд захирал н.Оюунцэцэг нарыг нэрлэж байгаа боловч хохирогчид халдавч хар халзандаа гэгчээр УИХ-ын гишvvнийг сахиад байна.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.