Мастер төлөвлөгөө сейфэнд, "муурын байшин"-даа ченжүүд үлдэв

2009/05/19
Share |
Хүмүүс:
Мастер төлөвлөгөө сейфэнд,

Валют солих цэгvvдийг банк бус санхvvгийн байгууллага болгох шийдвэрийн хугацаа дуусаад хоёр долоо хоног өнгөрч байна. Манай улсад валют солих 46 цэг байсан. Тэдний 34 нь Санхvvгийн зохицуулах хороонд банк бус санхvvгийн байгууллага болох хvсэлт гаргаж, 21 нь энэ сарын зургааны өдөр зөвшөөрлөө авчээ. Vлдсэн валют солих цэгvvд нь бичиг баримтаа хугацаандаа өгөөгvй, мөнгө тоологч, кассын машин, өрөөндөө камергvй тул зөвшөөрөл авч чадаагvй байна.

Энэ сарың сvvлчийн долоо хоногт Санхvvгийн зохицуулах хороо 23 аж ахуйн нэгжийн банк бус санхvvгийн байгууллага болох хvсэлт өргөдлийг хэлэлцэх ажээ. Өчигдөр "Найман шарга" валютын захаар орлоо. Тэнд банк бус санхvvгийн байгууллагын зөвшөөрөл авсан валют солих 13 цэг ажиллаж байв. Тэдний ихэнх нь хуучин хаягаа солиогvй "Exchange", "Валютын арилжаа" гэсэн "Муурын байшин"-даа vйл ажиллагаагаа явуулсаар байна.

Vvнээс гадна арилжаа хийх болгондоо тасалбар олгох ёстой. Гэтэл тасалбар олгож байгаа газар гарын таван хуруунд багтаж байна. Валютын арилжаа хийж байгаа хvн цөөхөн ч тэр бvр тасалбар авахгvй байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн гудамжинд зогсоод валют арилжаа хийдэг ченжvvдийг "устгана" гэсэн чинь улам олон болчихож. Тэдний нэг цагаан цамцтай бvсгvйгээс "Та нарыг банк бус санхvvгийн байгууллагын зөвшөөрөл авахгvй бол валютын арилжаа хийлгэхгvй гээд байсан. Хөөж туух асуудал гарч байна уу" хэмээн асуусан юм. Тэрээр "Vгvй. Тэгж л байсан. Тийм зvйл одоо мэдэгдэхгvй байна. Төр засгаас хоногийн хоол гуйхгvй байхад биднийг ингэж ад vзээд байгааг нь ойлгохгvй байна. Бидэнд тэр 50 сая төгрөг нь байхгvй" гэв.

Монголбанк, Санхvvгийн зохицуулах хороо хамтарч валютын арилжааг цэгцлэх, урсгал, зах зээлийг хянах гэж дээрх алхмыг хийсэн хэмээн мэдэгдэж байсан. Гэвч энэ ажил нь vр дvн муутай явж байгаагийн илрэл нь дээрх дvр зураг боллоо. Сvvлийн жилvvдэд хуурамч валют зах зээлд мэр сэр vзэгдэх болсон. Гудамжинд зогсоод валютын арилжаа хийж буй ченжvvд ийм эрсдэлд орох өндөр магадлалтай хэмээн мэргэжилтнvvд vзэж байгаа юм. Тиймээс буух эзэнтэй буцах хаягтай байх нь зvйтэй боловч ухаангvй ноёны ургашгvй албатууд хариуцсан ажлаа хийж чадахгvй байгаа бололтой. Валют арилжааг цэгцлэх мастер төлөвлөгөө л цагаан цаасан дээр хараар дурайгаад сейфэндээ vлдэж байх шиг. Валют солих цэгийг банк бус санхvvгийн байгууллага болгох санаачлага гаргагч нь ажил хийсэн нэр зvvгээд өнгөрөв бололтой.

Ингээд тус зах дээр валютын ханш ямар байгааг сонирхов. Хэвийн, арилжааны банкныхаас доогуур байгаа хэмээн ченжvvд ярилаа. Нэг ам.доллар 1422, евро 1905, рубль 44, юань 208.80 төгрөгөөр авч байна. Зарах ханш нь ам.доллар 1424, евро 1920, рубль 44.50, юань 209.20 төгрөг байв. Харин банкуудын авах, зарах ханш 2-4 төгрөгийн зөрvvтэй байлаа. Гэвч валютын арилжаа хийж байгаа хvн тун ховордсон тухай ченжvvд ярьсан юм. Харин вон авах гэж асуусан хvн хэд хэд явж байв. Тэдний нэг гуч гаруй насны эмэгтэйгээс вон ямар хэргээр авах гээд байгаа талаар нь асуухад Солонгост буй нөхөртөө шилжvvлэх гэсэн юм гэв. Тvvнээс "яагаад" гэж асуухад "Би яараад байна, олон юм ярихыг хvсэхгvй байна" гээд явлаа.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить жидкий экстази Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹ соль закладкР¸ спб MDMA Kurchatov сатып алы?ыз buy Amphetamine in MA Купить Перец Новая Ляля Methadon Astana сатып алы?ыз закладкР¸ в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Темрюке Доска объявлеР½Ð¸Ð¹ АрмавирР° кокаин аргентиР½Ð° фото Uusikaupunki osta Ecstasy Higashikurume??????? Купить Hashish Аксай Где купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Basel Acquista anfetamine Orleans acheter LSD Yuzawa???? Шалкар купить героиню Плюшка наркотиРºÐ¸ Vise Haschisch kaufen купить МЁД ЯрославР»ÑŒ купить Шмаль Талица ЗакладкР¸ лирика в Ельце Miyako????? Соли наркотиРºÐ¸ купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ð¡Ð°Ñ€Ñ‹Ð°Ñ…Ð°Ñ ˆ сатып алы?ыз купить КристалР»Ñ‹ Камышин Perth buy methamphetamine Genappe acheter du haschisch Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КрасавиР½Ðµ Annecy14 acheter du haschisch Кресна купуват Heroine Рудный Купить Hashish купить Гера Дрезна LSD Esik sat?p al?n?z ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ВолчансРºÐµ Купить закладкР¸ героин в Жиздре
IP:95.85.71.101  2018-06-07 23:50:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.