Хүүхдийн баяраар “Мөрөөдлийн зүгт”-ийг сонирхоорой

2009/05/19
Share |
Хүмүүс:
Хүүхдийн баяраар “Мөрөөдлийн зүгт”-ийг сонирхоорой

Сүүлийн үед хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн алга болж тэр дундаа хүүхэд багачуудын хөгжмийн боловсрол орхигдож, хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохируулан бичсэн, уран бүтээлч сэтгэлгээгээр хандан гаргасан хүүхдийн дуунууд, хүүхдийн дэлгэцийн бүтээлүүд өнөөдрийн нийгэмд төрөн гарахгүй байгаа бодит байдлууд аймшигтайгаар үргэлжилсээр байна. Энэ бүх байдалд DX продакшны уран бүтээлчид анхаарал хандуулан өнгөрсөн 2007 онд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэгүүдэд санал хүргүүлэн хүүхдийн дууны АЛТАН ЦОМОГ уралдааныг зохион байгуулсан нь цэцэрлэгийн насны 200 гаруй бяцхан авъяастануудыг хамарсан онцлог арга хэмжээ болж чадсан төдийгүй бяцхан авъяастануудын уран бүтээл багтсан БЯЦХАН ЦОХ нэртэй аудио CD цомог, видео DVD болон үзэгчдийн гар дээр амжилттай хүрсэн юм.

DX продакшны уран бүтээлчид амжилттай хэрэгжсэн БЯЦХАН ЦОХ аудио CD цомог, видео DVD төслөө үргэлжлүүлэн монголын хүүхэд багачуудын соёл урлаг, хөгжмийн боловсролд бас нэгэн сонирхолтой шинэ алхам хийхийг санаачилж, МӨРӨӨДЛИЙН ЗҮГТ хүүхдийн бүрэн хэмжээний хөгжимт уран сайхны кино /мэргэжлийн дэлгэцийн бүтээл/ бүтээхээр кино зураг авалтандаа ороод байгаа юм байна. Албан ёсны судалгаанаас үзэхэд хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино хамгийн сүүлд 1997 онд өөрөөр хэлбэл 12 жилийн өмнө ЕЭ ЕЭ ШАР БУДАА нэртэйгээр дэлгэцнээ гарч байсан бөгөөд түүнээс хойш мэргэжлийн гэсэн тодотголтой хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино хараахан гарч амжаагүй байна.

МӨРӨӨДЛИЙН ЗҮГТ хүүхдийн бүрэн хэмжээний хөгжимт уран сайхны кино 2009.06.01-нд Тэнгис, Соёмбо, Өргөө  кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх бөгөөд 21-р зууны анхны хүүхдэд зориулагдсан дэлгэцийн бүтээл мэргэжлийн түвшинд хийгдэж байгаагаараа онцлогтой юм байна. Та бидний ирээдүй хойч хүүхэд багачууддаа соёл урлагийн мартагдан эхэлж буй кино дэлгэцийн бүтээлийг өөрсдийнх нь оролцоотойгоор дахин  дэлгэцийн тайзнаа гарган ирэхэд кинонд тоглож буй бяцхан уран бүтээлчид томоохон үүрэг гүйцэтгэн оролцож байгаа юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.