Маадайг дэмжээд явахгүй нээ

2009/05/20
Share |
Хүмүүс: Б Маадай | 
Маадайг дэмжээд явахгүй нээ

Амараагаас салж ганцаарчилсан уран бүтээл хийх болсон Маадай "Next star" студийн ажилд олон жил нухлуулж байгаа эр. Дуулахаасаа илүү дуугүй байх болсон "Хар сарнай"-н Маадай кино урлагт хүч сорьж, "9009" кино хийжээ. 1990 оноос эхлээд 2009 он хүртэлх нэгэн түүхийг өгүүлэхийг зорьсон энэ кино үзэгчдээс тун тааруу үнэлэлт авч шүүмжлэлийн бай болж эхэллээ. Худалч хүнд бараг өдөр бүр мэндэлж байгаа шинэ кинонуудын л нэг болж гэсэн шүүмжлэлийг сонсч байна. Кино сонирхогчид Маадайгийн гараас арай л ондоо зүйл гарна гэж хүлээж байсан болоод сэтгэл гонсгор байна. Дуулах гээд Амараагаас илүү гараагүй, кино хийх гээд "9009"-өөс илүү гараагүй Маадайг дэмжээд дэмжээд нэг л явахгүй нь.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.