Мексикчүүд Алтан ургийнхнаас уучлал гуйжээ

2009/05/20
Share |
Хүмүүс:
Мексикчүүд Алтан ургийнхнаас уучлал гуйжээ

Мексикт жил бүр болдог "Оллинкан" гэдэг олон улсын хөгжмийн наадамд оролцохоор очсон "Алтан ураг" хамтлагийнхан гахайн томуугийн хорио цээрт хоригдож багагүй сенсааци дэгдээв. Башкир улсад тоглоод буцах замдаа Бээжингээр дайрч Мексикийн виз авсан "Алтан ураг" хамтлагийнхан гахайн томууны талаар ямар ч мэдээлэлгүй "Оллинкан" наадамд оролцохоор хүлгийн жолоо залсан аж. Берлиний нисэх онгоцны буудал дээр гахайн томууны талаарх мэдээллийг авсан хамтлагийнхан буцаж чадалгүй Мексикт очицгоожээ. Цагийн зөрүүнээс болоод Мексикээс өгсөн "Томуу гарсан тул олон улсын хөгжмийн наадам хойшлогдлоо" гэсэн и-мэйлийг уншиж амжаагүй монголчуудаас Мексикчүүд уучлал гуйжээ. Онц байдал зарласны улмаас олон улсын наадам хойшлогдсон тул "Алтан ураг"-ынхан халдвар авахаас болгоомжлон буудлаасаа  гарахгүй байсаар эх нутагтаа иржээ.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.