Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | Батбаяр | |
Дуулж эхэлсэн цагаасаа олны овоо хараанд байж ирсэн дуучин Т.Баясгалан 2008 онд дэндүү олон дуулиан шуугианы эзнээр тодорсон гэхэд хэлсдэхгүй. Тэрээр шинэхэн төрийн түшээ, сумоч Д.Батбаяртай сү тавьж, улмаар хөл хүнд болж амьдралын хэв маягаа орвонгоор нь өөрчилж амьдралдаа нэгэн шинэ хуудас нээсэн, хэл ам ихээхэн дагуулсан гавьяат цол гээд үнэхээр үйл явдал арвин баялаг он жилүүд түүний хувьд урсаж байна. Он гарсны дараа 2 жилийн өмнөөс Батаанаатайгаа хайр сэтгэлийн холоотой болсноо ярьж, хувийн амьдралаа олонд дэлгэсэн дуучин маань ирэх 8-р сард үрийн зулай үнэрлэх гэж байгааг уншигчид маань андахгүй байх аа. Хүний гэргий хөл хүнд болж өөрийнх нь ярьсанаар зогсоо зайгүй галзуу солиотой юм шиг явсан амьдралаасаа чөлөө авч, хувийн амьдралын аз жаргалдаа умбаад буй шинэхэн гавьяат уран бүтээл гэхээсээ илүү ээж болохдоо бэлтгээд тун завгүй яваа аж.
Тэрээр сэтгэл санааны хувьд амгалан тайван байхыг эрхэмлэж, гадаад дотоод аялж, мөн гоо сайхандаа дээд зэргээр анхаарах болсон гэнэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд бие давхар болсноор учирдаг бэрхшээл бол гоо сайхны асуудал, Сэвхтэхасуудал хамгийн түгээмэл байдаг учраас тэрээр 7 хоног бүр тогтмол гоо сайханд орж гоо сайхандаа анхаарч байгаа юм байна. Гэхдээ зүгээр нэг гоо сайхан биш арлын Япончуудын дээдсийн хэрэглээ гэгддэг Pola гоо сайханы салоноор үйлчлүүлдэг байна. Чанар, үйлчилгээний хувьд маш сайн гэж үздэг Pola брэндийн бүтээгдэхүүн нь анхлын Японы эзэн хаанд зориулан үйлдвэрлэсэн 70 жилийн түүхтэй гоо сайхны алдартай бүтээгдэхүүн юм байна.
Монголын нэг өдөр