Хүмүүс: Louise Veronica Ciccone Madonna | |
Америкийн поп-дуучин Мадонна нь өөрийн шинэ хайрт залуу Хесус Лус (Jesus Luz)-тай гэрлэхээр шийджээ гэж Monsters & Critics залуугийн аавын vгийг иш татан мэдээлэв. Гэсэн хэдий ч энэ гэрлэлт нь хуулийн дагуу хvчингvй юм. 50 настай Мадонна, 22 настай Лус нар уламжлалт каббала ёслол хийх ба гэрлэлтээ бол албан ёсоор төлөвлөөгvй гэнэ. Ёслолын ажиллагаа Нью-Йоркод болох ба яг хэзээ болох нь тодорхой бус байна. Залуугийн эцгийн ярьж байгаагаар, хосууд Каббала гэдэг шашны сургаалийн дагуу албан ёсоор ёслол хийж байгаа нь “тэд хамтдаа аз жаргалтай байгаа”-г илэрхийлж байна гэжээ. Сануулж хэлэхэд, Мадонна нь өөрийн 8 жил хамт амьдарсан нөхөр Гай Ричигээс 2008 онд салах өргөдлөө өгч энэ өвөл албан ёсоор салцгаасан билээ. Харин хэвлэл мэдээллээр Мадоннаг бейсболчин Алекс Родригестай холбож байсан бол удалгvй тэр Бразилийн загвар өмсөгч Лустай хайр сэтгэлийн холбоотой болох нь батлагдав. Энэ хоёр харин өөрсдөө каббала-хуримынхаа талаар хараахан юу ч мэдээлээгvй ба яг одоогийн байдлаар Мадонна нь "Sticky & Sweet Tour"гэдэг аялан тоглолт хийж байгаа юм. Энэ аялан тоглолтын хvрээнд тэр Санкт-Петербvргд 8-р сарын 2-нд концертоо тоглох юм.
Сэтгүүл