Хүмүүс: Ш Гүрбазар | |
Хэлэмгий, доломгой сайн хөтлөгч гэдгээрээ олноо алдаршсан соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар гар утсанд сүжиггүй нэгэн. Уг нь түүнийг харах царайнаас нь хэр баргийн зүйлд будилдаг гэж хэн ч төсөөлөхгүй. Тэгвэл эрхэм хөтлөгч маань утасаа дугарч байгааг ч анзаардаггүй бүр зарим хүн утасны дугаарыг нь асуухаар "аавынх нь утасны дугаар хэд билээ" гэж охиноосоо лавлаж асуудаг гэнэ лээ. Түүний утасны дугаарыг мэдэж авах шаардлагатай хүн олон байдаг ч ямар утасан дээрээ байгааг нь мэддэггүй болохоор олоход төвөгтэй гэж ойр дойрныхон нь ярих юм билээ. Харин Гүрээ "Тэр золигийг нь хаа очсон газраа хаячихаад эхнэртээ яншуулах гэж төвөгтэй байдаг юм" гэж ундууцдаг сурагтай.
Улаанбаатар таймс