Хүмүүс: Нара | |
"Start Nara" хэмээх анхны бие даасан цомгоо гаргаж, рок попын ертөнцөд хөл тавьсан залуу дуучин М.Нара уран бvтээлийн олз омог ихтэй яваа. Дуулахын хажуугаар кино урлагт хvч сориод амжсан тэрбээр "хувилгааны эрэлд", "Зөрлөг" киноны гол дvрд тоглож, жvжиглэх авьяасаа гайхуулсан адтай бvсгvй. Тэгвэл өдгөө "Цахирмаа" хэмээх уран зөгнөлт киноны гол дvрд тоглосон дуучин М.Нара сонсогч фэнvvдээ ч алмайруулахаар зэхэж байгаа гэх. Ингээд тvvнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сvvлийн vеийн сонин хачин юутай байна вэ?
-"Цахирмаа" нэртэй уран зөгнөлт киноны гол дvрд тоглолоо. Киноны зураг авалт саяхан дууссан учраас Японд очиж амраад ирлээ.
-"Цахирмаа" кинонд бvтээсэн дvрийнхээ тухай яриач. Хэр зэрэг санагдсан бэ?
-Өө, нэлээд их ачаалалтай ажиллалаа. "Sitsa" продакшны бvтээл болох энэхvv кинонд эерэг талын дvр бvтээсэн. 60 гаруй хувь нь компьютер графикаас бvтсэн, элдэв адал явдлаар дvvрэн, уран зөгнөлт кино учраас би зодолдож нvдэлдээд жигтэйхэн л юм болсон шvv дээ.(инээв)
-Зураг авалт нь хэдийд эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард эхлээд энэ сарын эхээр дууссан. Зураг авалтаа хотод, тэр тусмаа томоохон vйлдвэрийн газруудад авсан л даа. Киноны маань нээлт хэдийд болох нь тодорхойгvй байгаа ч, энэ сардаа багтаж vзэгчдийн хvртээл болох байх аа. Ямар ч байсан, кино маань амжилтад хvрнэ гэдэгт итгэлтэй байгаа шvv.
-Дvрийнхээ онцлогоос шалтгаалж, тулааны урлагаар хичээллэсэн хэрэг vv?
-Мэдээж, "Очир" хамгаалалтын албанд бэлтгэлээ хийсэн. Гэхдээ би жаахан байхдаа тэеквондогоор хичээллэдэг байсан шvv дээ. Тулааны урлагийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан болохоор бэлтгэл хийх гэж нэг их зvдрээгvй ээ.
-Энэ таны тоглосон гурав дахь кино. Цаашид кинонд тоглох уу?
-Тиймээ, тоглоно. Кинонд тоглох санал ирвэл зохиолыг нь сайтар судалж байгаад шийднэ дээ.
-Уран бvтээлээ хийж байгаа юу. Сvvлийн vед кинонд тоглохын тулд дуулахаа больсон гэж шvvмжлэх болж?
-Хийлгvй яахав. Эх vрсийн баярын өдөрт зориулсан хvvхдийн дуугаар бэлэг барих гэж байгаа. Би өөрөө шvлгийг нь зохиож, Аранзай ахаар ая болон аранжировшикийг нь хийлгэсэн. "Sitsa" продакшинд клипийг нь хийлгээд vзэгчдийн хvртээл болгохоор төлөвлөж байна. Мөн хоёр дахь цомгийнхоо уран бvтээлийг эртнээс зэхэж эхэлсэн. Тоглолтын хувьд, төлөвлөсөн зvйл олон байгаа ч одоохондоо тодорхой хэлмээргvй байна. Жаахан нууцлах хэрэгтэй болов уу.
Өнөөдрийн Монгол