Ч.Уртнасан: Халдвартай байж магадгүй иргэнийг тусгаарласан

2009/05/23
Share |
Хүмүүс:
Ч.Уртнасан: Халдвартай байж магадгүй иргэнийг тусгаарласан

Монгол иргэн гахайны томуугаар өвчилсөн байж магадгүй гэнэ. Индонезид болсон олон улсын хуралдаанд оролцоод ирсэн монгол иргэн өндөр хэмтэй халуурсан учраас эмч нарт хандсан байна. Түүнийг уржигдраас ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа аж. Энэ талаар ХӨҮСТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.

-А хүрээний H1N1 вирусын шинж тэмдэг илэрсэн монгол иргэнийг тусгаарласан гэж сонслоо?
-Индонезид олон улсын хуралд оролцоод ирсэн нэг иргэн өндөр хэмтэй халуурсан учраас уржигдар ХӨСҮТ-д тусгаарласан. Түүний биед хийсэн үзлэгээр халуунаас гадна хоолой нь өвдсөн болохыг нь тогтоосон. Анхны шинж тэмдэг болон биеийн ерөнхий байдлаас нь гахайн томууны шинжтэй байж магадгүй гэж үзээд тусгаарласан байгаа.

-Шинжилгээ авсан байх. Хариу нь хэзээ гарах вэ?
-Шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар гахайн ханиад биш гэсэн дүгнэлт гарсан байгаа. Дэлхий нийтэд энэ өвчний халдвар буураагүй учраас санаа амрах болоогүй. Тэгээд ч тэр хүнд нарийвчилсан шинжилгээ хийсэн, хариу гарна

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.