Нөхөн сонгуулийг наймдугаар сард явуулна

2009/05/26
Share |
Хүмүүс:
Нөхөн сонгуулийг наймдугаар сард явуулна

Бид Ерөнхийлөгчөө сонгосноор 2009 оны сонгууль дуусчихгүй, Намууд УИХ-ын нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дахин хүчээ шавхах нь тодорхой боллоо. Зөвхөн хоёр том нам төдийгүй парламентед суудалтай болон суудалгүй намуудад ч дахин нэг боломж тохиож байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн мандатад нөхөн сонгууль зарлах нь тодорхой болов. Цаг хугацааны хувьд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш 14 хоногийн дотор СЕХ нөхөн сонгууль зарлаж , 30 хоногийн дотор санал хураалт явуулах хуультай. Хуулийн энэ заалтаар бол ирэх наймдугаар сар гэхэд УИХ нэгэн шинэ гишүүнээ хүлээн авах юм байна.

СЕХ нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тангараг өргөсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль зарлаж, 30 хоногийн дотор санал хураалтыг явуулах юм. 75 гаруй мянган сонгогчтой Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүх намд нээлттэй. Мэдээж бие даан нэр дэвшигчдэд ч бас боломж бий. Нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль зарласнаас хойш тав хоногийн дараа эхэлж , тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалттай. Харин СЕХ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө тойргын хороо, 12 хоногийн өмнө салбар хороо, 10 хоногийн өмнө хэсгийн хороо байгуулах үүрэг хүлээнэ.

Үндэсний шуудан 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.