Ард түмнээс гадна амин хувийн ажил ч бас чухал шүү

2009/05/27
Share |
Ард түмнээс гадна амин хувийн ажил ч бас чухал шүү

Нэг үе сэтгүүлчдийг ад үзээд сүүлдээ урин залж найрсаг загнах болсон эрхэм түшээ Батж.Батбаяр сүүлийн үед тун ч завгүй яваа гэнэ. Юун камерт өртөж зурагтаар гарахтай манатай гэж ам алдсан ч дуулдсан. Мань эрийн ааг амьсгаа дээгүүр яваагийн учир УИХ байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хорих тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнтэй холбоотой юм байх.

Мань эр уг хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа сураг сонсогдсон тэр цаг мөчөөс эхлээд л “тийм газар ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн аж ахуйн нэгж, компаниуд асар их мөнгө, хөрөнгө зарцуулсан нь мэдээж. Тэдний лицензийг цуцалж хохироох нь зүйд нийцэхгүй. Нөхөн олговор өгөх л шаардлагатай” хэмээн үглэх болсоор удсан. Уг нь мань эрийг эл салбарт бизнес эрхэлдэггүй учраас иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч байна даа хэмээн бодож байсан юм. Гэтэл үнэн хэрэгтээ мань эрийн том хүүгийн эзэмшлийн “Талст маргад” компани Хөвсгөлийн Бүрэн ханы фосфорын ордын лицензийг эзэмшдэг аж. Тэгээд л тэрбээр хүүгийнхээ эрх ашгийн төлөө ингэтлээ улайрч үглэж дуулж яваа нь тэр гэж ховч шаазгай шагширлаа

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.