Нэрээрээ үйлчлүүлэгчдээ татжээ.

2009/05/27
Share |
Хүмүүс:
Нэрээрээ үйлчлүүлэгчдээ татжээ.

“Найрын ширээний ууц”, “Ичээнд нь” зэрэг үеийн үеийн үзэгч олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн кинонд гол ба туслах дүрүүдийг амилуулж явсан хүн бол Ардын жүжигчин Г.Мягмарнаран юм. Тэрээр театрынхан дотроо бизнест хамгийн эрт хөл тавьсан нэгэн аж. Учир нь түүний “Ам цангав” нэртай томоохон зоогийн газар нь Лүн сумын төвд нийслэл рүү зорих баруун аймгийнхны хөлд ихээхэн дарагддаг аж. Оронгуут л өөрөө болоод бусад алдартай жүжигчдийн зургууд угтан нэрнээсээ эхлээд танил болчихсон тус зоогийн газрыг бүр андахаа больчихсон гэж нэгэн танил маань хуучилсан. Тэр ч бүү хэл Мягмарнаран жүжигчний зоогийн газраар буудаллаадахъя гээд л зориуд орцгоох хүн олон юм билээ. Үүндээ ч Ардын жүжигчин маань дуртай байдаг төдийгүй ирж буцагсдыг сайхан хоолоороо дайлдаг эхнэрээ магтаад авдаг гэсэн шүү. Харин тэрбээр нийслэл хот дахь хорооллын байрандаа ач хүүхдүүдээ харсан шиг уран бүтээлээ хийж байдаг бололтой.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.