Шинэ төгсөгчид ажлын байрны эрэлд морджээ

2009/05/27
Share |
Хүмүүс:
Шинэ төгсөгчид ажлын байрны эрэлд морджээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхмын байранд “Бизнес эрхлэгчид ажил олгож байна” сэдэвт ажлын байрны үзэсгэлэн гарчээ. Үзэсгэлэнгийн танхмын хаалгаар оронгуут “Улаанбаатар хивс”, “Жүр үр бэйкери”, “Хатан сүлжмэл” гэж компаниудынхаа нэрээр “хаягласан” жижиг павилонууд нүдэнд туслаа. Арваад компани үзэсгэлэнд оролцож буй бололтой. Хүмүүс компаниудын танилцуулгыг сонирхож, зарим нь биеийн байцаалт бөглөж холхино. Бүгд л хорь гаруй насны залуус.

Тэнд бас нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийнхэн бууриа засчээ. Гэвч хэлтсүүдийн алинд нь ч хүн хүлээж авч, ажлын байрны мэдээлэл танилцуулах ажилтан алга. Харин нийслэлийн Хөдөлмөрийн газрын хоёр шавилхан бүсгүй ажлын байр хайж ирсэн иргэдэд үйлчилж байлаа. Нийслэлийн Хөдөлмөрийн газраас 750 ажлын байр санал болгож энэ үзэсгэлэнд оролцож байгаа аж. Хөдөлмөрийн биржийн ажилтан “Барилга, худалдаа үйлчилгээний салбарын ажлын байр л их байна” гэж ярив.”Зоос” банк үзэсгэлэнд оролцож байв. Харин тэднийд нээлтэй ажлын байр байхгүй. Үзэсгэлэнд оролцогч бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах зорилгоор иржээ. “Улаанбаатар хивс” компани гурван сүлжмэлийн мэргэжилтэй, нэг туслах ажилтан авахаар зэхжээ. 10 гаруй хүнээс сонгон шалгаруулалт хийхээр бүртгэсэн байв. “Бамбай” хамгаалалтын алба хамгаалагч, жолооч нарыг тоо хязгаарлахгүй авч ажиллуулахаар иржээ.

“Ваbу” сувиллын дарга Х.Төмөрцэцэг “Манайх хүүхдийн эмч, тогооч, манаач, худалдагч ажилд шалгаруулж авахаар үзэсгэлэнд оролцож байна. 10-аад хүн бүртгэлээ. Бүгд л худалдагчаар ажиллах сонирхолтой хүмүүс юм. Эмч, тогооч хүн ирсэнгүй” хэмээсэн. Ажил хайж ирсэн П.Энхтуултай уулзлаа. Тэрбээр “Би банк, санхүүгийн нягтлан бодогч мэргэжлээр саяхан сургууль төгссөн. Байгууллагын нягтлан бодогч болох сонирхолтой. Гэвч энд нягтлан бодогч ажилд авах байгууллага алга” хэмээсэн. Ажлын байрны үзэсгэлэнд оролцогчид сургуулиа төгссөн залуус ихэвчлэн ажилд орохоор бүртгүүлснийг дуулгаж байлаа

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 çàêëàäêè î ñîëè àñòðàõàíü Купить Марки в ДобрянкР° соли закладкР° харьков шишки по закладкР°Ð¼ киев Реагент в Старой Руссе закладкР¸ спайса на сахалинРµ Купить закладкР¸ метадон в Энгельс-1 9 Купить закладкР¸ шишки ак47 в ВсеволоР¶ÑÐºÐµ ЗакладкР¸ героин в КронштаР´Ñ‚Ðµ çàêëàäêè âîëãîãðàä ñîëü ЗакладкР¸ бошки в КурильсРºÐµ ЗакладкР¸ MDMA в МихайлоР²ÑÐºÐµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Ельне купить спайс по закладкРµ Экстази в Щелкино ЗакладкР¸ марки в Могоче Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Великом Луки-1 Купить Кокаин в Алуште òîìñê ãåðîèí ïî çàêëàäêå спайс ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ Спайс в ДомодедР¾Ð²Ð¾ бошки в Лобне стаф в Новой Ладоге одесса закладкР¸ бошки Купить mdma в Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÐµÐ²Ñ Ðº ЗакладкР¸ спайс россыпь в МамадышРµ ЗакладкР¸ стаф в Лысьве çàêëàäêà ñïàéñ âèäåî Купить закладкР¸ методон в Очере Купить Марки в ЕссентуРºÐ¸ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в НальчикРµ Спайс в СудакосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся Спайс в ТемникоР² Купить героин в Уварово Купить закладкР¸ кокаин в Аксае Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Буе
IP:146.185.205.100  2017-12-22 22:27:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.