Хүмүүс: Бямбадорж | |
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны "Ёкозүна сонгох хороо"-ны гишүүд сумогийн дээд цолны төлөө үсрэлт хийхээр бэлтгэж байгаа "Нарны морь" Харүмафүжид чангахан шаардлага тавилаа. Нацү башёд урамтай барилдаж, түрүүлсэн ялагчид тэд ёкозүна болохын тулд "дараагийн башёд түрүүлэх, гэхдээ өндөр зэрэглэлийн үр дүн гаргаж барилдах" гэсэн болзол хэлэв. Үүнээс гадна 25 настай Монгол залууд их аварга цол олгох талаар ярихад хүрвэл "ёкозүна цол горилогч-цүнаторийн сумогийн чанарт ихээхэн анхаарна" хэмээн хорооны гишүүд сануулжээ. Сумогийн холбооны нөлөө бүхий хорооны дарга ноён Цүрүта хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Шинэ аврага төрөхөөр дуншиж байна" гэв.
Энэ бүгдийн зэрэгцээ озэки цол авсны дараа Харүмафүжи өөрийн хоёр тэмцээндээ төдийлөн амжилттай бус барилдсаныг сануулсан байна. Нэгдүгээр сарын барилдаанд Харүмафүжи найман даваа авсан бол, гуравдугаар сарын тэмцээнд 10 ялалтын эзэн болсон билээ.
Түүнчлэн Харзмафүжиг нацу башёгийн 11 дэх өдрийн барилдаанд маэгашира Кисеносатотай барилдахдаа халз тулгарахаас бултсан хэмээн зэмлэжээ. Ташрамд сонирхуулахад озэки Харүмафүжиг хүмүүжүүлсэн Ояката Исгахама шавьдаа "элдэв мөрөөдөлд авталгүйгээр барилдаан болоод өөртөө анхаарал тавих хэрэгтэй" хэмээн зөвлөжээ.
Өнөөдрийн монгол