"Бороо гоулд"-ын ажил хаягсад 300-д хүрч, цианит алдагдсаар...

2009/05/29
Share |
Хүмүүс:

"Бороо гоулд" ХХК-ийн үйлдвэрлэлийн болон засварын хэсгийн 120 орчим ажилчин 2009 оны тавдугаар сарын 26-ны өдөр ажиллахаас татгалзан, хууль бусаар ажил хаясан тухай тус компанийн удирдлага мэдэгдэж байгаа.

Гэвч ажил хаясан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар даруй нэг дахин нэмэгдээд байгаа талаар Бороогийн алтны уурхайн ажилчдын төлөөлөл бидэнд мэдээллээ. Тус компани 600 гаруй ажилчинтай. Одоогоор ажлаа хийж байгаа хүмүүс цаашид ажил хаясан хүмүүстэй нэгдэх тухайгаа ч мэдэгдээд байгаа гэнэ. Ажил хаясан иргэд цалингаа нэмэх, ажиллах нөхцөл боломжоор хангах, хэрэв хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас наана гэнэт цомхотголд орж халагдвал нөхөн төлбөрийн хэмжээг өндөр тавих зэрэг шаардлага тавиж байгаа юм. Гэвч ажил хаясан иргэд компанийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон ямар ч үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй учир "Бороо гоулд" компанийн удирдлага шаардлагыг нь хүлээн авах боломжгүй гэдэгээ мэдэгджээ.

Уурхайчдын амьдардаг газар сум суурин газраас нэлээд алслагдсан байдаг. "Бороо гоулд" компанийн ажилчдын хоол хүнсийг тусгай графикийн дагуу машинаар зөөж авчирдаг байжээ. Гэвч ажил хаясан хүмүүст компаниас хоол хүнс зөөх машин гаргаж өгөхөө зогсоосон байна. Иймээс иргэд өлөн зэлмүүн байдалд өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэнэ. "Бороо гоулд" компани нийтэд гарган тавьж байгаа санхүүгийн мэдээлэлдээ нийт ашгийнхаа 15 орчим хувийг цалиндаа зарцуулдаг гэсэн мэдээлэл өгдөг. Гэвч компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэл, захиргаа хоёрын хамтарсан ажлын хэсгийн аудитийн шалгалтаар тав хүрэхгүй хувийг цалинд зарцуулж байгаа нь тодорхой болжээ.

Ажил хаясан иргэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс ийнхүү тэмцэж байгаа бус тус компани Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан 1997 оноос хойшх бусармаг үйл ажиллагаатай эвлэрэхгүй байгаа учраас ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжээд байгаа юм.

Тэдний үйл ажиллагааг дэмжиж, нэгдэн ажиллах тухайгаа зарим иргэний нийгмийн байгууллагууд ч илэрхийлээд байгаа гэнэ. Эдүгээгийн   "Бороо гоулд" компанийн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа Бороогийн орд газарт социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр 12 сая шилжих рублийн зардал гаргаж бүрэн хайгуул хийж дуусчээ.

Энэ бол Монгол Улсын төв хэсэгт олборлолт явуулах нөхцөл боломж сайтай, нөөц арвинтай, дэд бүтэц өндөр хөгжсөн үндсэн орд юм. Энэ орд газрыг ашиглах ашиглалтын лицензийг анх "Алтай трейдинг" компани аваад Монгол-Английн хамтарсан хөрөнгө оруулалттай "Бороо гоулд ХХК"-ийг байгуулжээ. Ингээд 1997 онд тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу ашигт малтмал олборлож, ашиглах тухай Тогтвортой байдлын гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулжээ. Тэр үед Монгол Улсын Засгийн газрын сангийн сайд нь Б.Батбаяр буюу Баабар гуай байсан байна. Өөрөөр хэлбэл тэр Тогтвортой байдлын гэрээг анх гардаж хийсэн хүн юм. Гэрээ ёсоор тус компани эхний гурван жилд татвараас 100 хувь  дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөх байлаа, Мөн 15 сая ам долларын хөрөнгө оруулалтыг уурхайд оруулахаас 1999 оны долдугаар cap гэхэд нэг сая, 2000 оны долдугаар cap гэхэд 14 сая ам долларыг оруулчихсан байхаар гэрээнд тусгажээ. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын сангийн сайд тухайн компанид мэдэгдэл өгч тогтвортой байдлын гэрээг дангаар шууд цуцлана гэж Тогтвортой байдлын гэрээний анхны хувилбарт тусгажээ.

Гэвч 2000 он гэхэд гаднаас ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй, ажлаа ч эхлээгүй байлаа. Тэр ч байтугай анх Английн хөрөнгө оруулалттай гэгдэж байсан "Бороо гоулд" компани гэнэтхэн Канадуудтай хамтарч "Сентеро гоулд" компаниас хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байна. Тэгэхээр ноён Баабарын хийсэн Тогтвортой байдлын гэрээний нөхцөл ердөө биелэгдээгүй төдийгүй зөрчигдсөн гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Иймээс хууль ёсоор 2000 оны долдугаар cap гэхэд энэ гэрээ цуцлагдах ёстой байлаа. Гэтэл 2000 оны долдугаар сарын зургаанд  бас нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тэр үед Засгийн газрын тэргүүнээр Р.Амаржаргал ажиллаж байсан байна. Сангийн сайдаар нь Н.Очирсүх гэгч ажиллаж байж. "Бороо гоулд" компани болон Монгол Улсын Засгийн газар хоёрын хооронд маргаан үүсэх асуудал гарвал Монгол Улсын хуулиар шийдэх ёстой" гээд тусгачихсан байсан тогтвортой байдлын гэрээний заалтыг өөрчилж "хэрэв хэрэг маргаан үүсвэл Лондонгийн арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэх" гэсэн заалт оруулжээ. Мөн Тогтвортой байдлын гэрээний хугацааг 2008 оны долдугаар cap хүртэл байсныг 2013 он хүртэл сунгах, графикаар заагдсан хөрөнгө оруулалтын хэмжээг хугацааг нь сунгах зэргээр тэртэй тэргүй новшийн байдлаар хийгдсэн Баабарын тогтвортой байдлын гэрээг улам дордуулж орхижээ. Энэ нэмэлтээр манай Сантийн сайдын эрх шууд хязгаарлагдсан байна. Ингээд энэ гэрээ цуцлагдалгүй цааш явсаар өнөөг хүрчээ.

Гэтэл бас 2000 оны арваннэгдүгээр сарын 17-нд нэг сонин юм болжээ. Хууль хэлэлцэх, боловсруулах үе шатуудыг алгасч шууд УИХ-д асуудал оруулж ирсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алтанд оногдуулдаг байсан 10 хувийн татварыг авч хаясан байна. Үнэндээ үүнийг УИХ-ын гишүүдийн ихэнх нь ойлгож ч амжилгүй баталчихжээ. Үүний хор уршгаар тус компани 48 орчим тонн алтыг ямарч татваргүйгээр хил гаргажээ. Тогтвортой байдлын гэрээнд тусгасанаар тухайн үед А32 буюу өнөөдөр198А гэсэн лицензийн дугаар бүхий талбайд л тус компани олборлолт ашиглалт явуулах ёстой байлаа. Гэвч хожим 10 орчим лицензээс тодорхой талбайнуудыг шилжүүлж авсан байна. Энэ талбайнуудаас олборлосон алтанд Тогтвортой байдлын гэрээнд хамаарагдах татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг    эдэлж байжээ. Мөн тус компанийн эдэлбэр талбайд цианит алдагдаж байгаа нь ажилчдын төдийгүй Монгол Улсын эрх ашгийг хөндсөн асуудал юм. Гэвч мэргэжлийн хяналтынхан энэ тал дээр өдийг хүртэл "нүдэн балай, чихэн дүлий" гэгчийн үлгэрийг үзүүлэн суусаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь химийн хортой бодисын ашиглалт, тээвэрлэлт, хамгаалалтанд хяналт тавьж, хэрвээ зөрчил гарвал цаг тухайд нь арилгуулах үүрэг хүлээсэн байгууллага.

Харамсалтай нь "Бороо гоулд" компани мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг үйлдвэрлэлийн талбай уруугаа нэвтрүүлдэггүй, хаалган дээрээсээ буцаадаг гэх. Энэ бас үнэний ортой л бололтой. Ажилчдын ярьж буйгаар хаягдлын аж ахуйгаас их хэмжээний цианит алдагдаж хяналтын цооног нүхийг байнга дүүргэж байгаа ажээ. Мөн нутгийн иргэд ч энэ талаар ярих болсон гэнэ. Алдагдсан цианитийг тусгай цистсрн машинаар өдөр бүр соруулж хаягдлын далан УРУУ буцааж хийдэг гэх боловч ил задгай асгах явдал ч гарах болжээ. 2009 оны хоёрдугаар сарын 16-нд иргэний нийгмийн байгууллагуудаас Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороонд албан тоотоор хандаж "Бороо гоулд" компанийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, нөхөн сэргээлт хийхгүй байгаа зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаанд шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлт гаргасаны дагуу 2009 оны гуравдугаар сарын 16нд дээрх байнгын хорооны тогтоол гарч ажлын хэсэг байгуулагджээ. Энэ ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан,  Х.Наранхүү нар томилогджээ.

Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын холбогдох гишүүдээс бүрдүүлэн өргөтгөсөн байдлаар зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй ажээ. Ажлын хэсгийг байгуулах    тогтоолд дурьдахдаа энэ сарын 15 гэхэд шалгалтын үр дүнгийн талаар УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн байна. "Бороо гоулд" компани өнөөдөр өөрийн гэх талбайгаасаа 47-48 тонн алт авчхаад байгаа. Гэвч цаашаа давраад Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байгаа 50 орчим тоннын нөөцтэй Гацууртын ордыг ашиглах санаа агуулж энэ ордыг авахаар хөөцөлдөж байгаа ажээ. Ийнхүү тэнд газрын хөрсөнд цианит алдагдан Бороо голд орж, монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж, Канадууд өөр талбайгаас олсон алтаа "Бороо гоулд"-ын тал- байгаас олсон мэтээр худлаа тайлбарлан татвараас зайлсхийн даварч, бас Хараа голын сав дагуу хилийн дээс хүртэл үргэлжилдэг алтны судалтай газрыг эзэрхийлэхээр санаархаж байна

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Шмаль Бабаево купить КристалР»Ñ‹ Жиздра Карабаш купить Шмыг Купить россыпь в Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ экстази в ÐžÐ¼ÑƒÑ‚Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ химичесРºÐ¸Ð¹ кокаин ТрамадоР» 50 мг, №10, капсулы Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в СаратовРµ наказанР¸Ðµ за наркотиРºÐ¸ купить Гарисон Форд Валдай Купить закладкР¸ спайс в КамешкоР²Ðµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в РославлРµ СухиничР¸ купить ускоритРµÐ»ÑŒ Игорь Рабинер: «Игроки московсРºÐ¸Ñ… клубов нюхают кокаин, чтобы Ð²Ñ‹Ñ…Ð¾Ð´Ð¸Ñ‚Ñ Œ из запоя» ТРАМАДОР›Ð цена в Донецке, купить ТрамадоР»Ð° в аптеках Донецка ЗакладкР¸ гашиш в Ð¡Ð¾ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить Твёрдый Топки ЗакладкР¸ MDMA в СудакосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся РемантаР´Ð¸Ð½ картинкР¸ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЯлтаоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Лирика в Реже Водный Аппарат НародныР¹ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° феназепР°Ð¼Ð¾Ð¼: как Ð¸Ð·Ð±ÐµÐ¶Ð°Ñ‚Ñ Œ отравлеР½Ð¸Ñ Купить бошки в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐº НаркотиРº пвп ЗакладкР¸ методон в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ „имске купить Номер 1 Ардатов Рецепты компотоР² для ГидропоР½Ð¸ÐºÐ¸ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КурчатоР² Хилок купить cocaine MDMA в Великом Устюге/ можно ли пирацетР°Ð¼ с алкоголРµÐ¼ Купить закладкР¸ LSD в ÐšÐ°Ð»Ð°Ñ‡Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ спайс россыпь в Уяре Соль закладкР¾Ð¹ в мск Жесткие диски ПопулярР½Ñ‹Ðµ сорта конопли
IP:188.68.3.200  2018-06-30 22:50:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.