Буян Жагаа амаа барьж, намба алдсандаа бачимдав

2009/06/02
Share |
Буян Жагаа амаа барьж, намба алдсандаа бачимдав

Ажил, ам хоёр алд дэлэм зөрнө гэж юу болохыг УИХ-ын гишүүн асан БНН-ын дарга Б.Жаргалсайхан ард түмэндээ үзүүлсэн. Шударга үгтэй, хахир авиртайгаараа алдартай мань эр УИХ-ын сонгуульд өмнө нь хэдэнтээ хүч үзсэн ч өвдөг шорооддог байж билээ. 2004 оны сонгуулиар ард түмэн түүнд итгэл үзүүлсэн ч мань эр иргэдийн итгэлийг даагаагүй учраас 2008 оны УИХ-ын сонгуульд шонгүй үлдсэн. Тэгээд дараахан нь болж өнгөрсөн долдугаар сарын үймээний хэрэгт буруутгагдаж хэцүү нэртийнх рүү цөлөгдөнгөө алдсан удаатай. Одоо ч түүний эл асуудалтай холбоотой хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хэдийгээр мань эр улс төрчийн хувьд урагшгүй амьтан гэх тодорхойлолтод багтах болсон ч бизнесмэний хувьд шаггүй гар гэдэг нь ойлгомжтой. Аливаа зүйлийг ашгийн буюу зоосны нүхээр харж сурсан тэрбээр Ерөхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-аас нэр дэвшигчийг гоочлон "ай даа бүтэхгүй гар даа" гэж ирээд авч гарсан нь нэг зангаараа байхыг эрхэмлэдэг монголчуудад таатай санагдаагүй. Уг нь тэрбээр өөрийнхөө ажигласнаар л асуудалд хандаж нүхээ малтсан ёр нь тэр л дээ. Гэтэл түүний санаснаас өөрөөр сонгуулийн дүн гарч мань эрийг чухам л баллаж орхисон бололтой байна. Ямартаа л мань эр "Ерөнхийлөгч байлаа гээд олигтой ажил хийж амжих биш дээ" гэчихсэн зурагтаар ярьж, бараг л "Ц.Элбээг дэмждэг гэхдээ цаг нь болоогүй гэж бодож байсан чинь болчихсон байж." гэх ухааны зүйл ярьж суухав дээ. Ёстой л түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг энэ байх даа.

Хүрээ хэмнэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.