Гадаад паспортын "наймаачин"-г гардсан нь

2009/06/02
Share |
Хүмүүс:
Гадаад паспортын

"2002-2005 оны гадаад паспорт худалдаж авна. Хэрэг байна. Утас 9667...." гэсэн зар өнгөрсөн баасан гаригийн орой телевиз vзэж суутал, чат нэвтрvvлгээр "урсав". Хуурамч бичиг баримт ашиглах ялангуяа, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, хvvхдийн төрсний гэрчилгээ зэргийг хуурамчаар vйлдэн улсын хил давуулахыг завдсан хэрэг өнгөрсөн хугацаанд цөөнгvй гарсан. Дээрх зарын цаана мөн л ийм төрлийн гэмт хэрэг нуугдаж буй биз. Ингээд зарын цаадах бодит байдлыг сөхөхөөр тэрхvv дугаар руу утас цохив. 30 орчим насны бололтой залуу утас авлаа.

-Сайн байна уу. Би "Гадаад паспорт худалдаж авна" гэсэн зарын дагуу ярьж байгаа юм аа?
-Сайн. Сайн байна уу. Чамд худалдах гадаад паспорт байгаа юм уу.

-Байгаа. Хэдэн төгрөгөөр авах юм бэ?
-Нэг ширхгийг нь 20 мянган төгрөгөөр. Чи юу хийдэг юм бэ. Мөнгө хэрэг болоо юу.
-Тийм ээ. Оюутан байгаа юм. Гэхдээ танд гадаад паспорт худалдлаа гэж эргээд надад ямар нэг асуудал vvсэхгvй биз?
-Vvсэхгvй ээ.

-Асуудал vvсэхгvй гэдэгт та итгэлтэй байна уу?
-Тэгэлгvй яахав. Чи иргэний бvртгэл дээр очоод "Гадаад паспортоо хаячихлаа" гэж хэлээд торгууль төлөөд л буцаагаад авчихна шvv дээ. Хоёулаа уулзъя. Яг одоо хороололд хvрээд ир.

-Одоо уулзаж чадахгvй ээ. Хотын төвөөс хол байгаа. Тэгээд ч цаг орой болчихсон байна.
-Уг нь, одоо чамтай уулзаад наад паспортыг чинь авчихмаар байна. Маргааш өглөө хvнээр явуулах ёстой. /Бямба гаригт Өлгий рvv нислэгтэй байсан. Vvгээр явуулах гэсэн юм байна гэсэн хардлага төрvvлэв/ Яаралтай хэрэг болоод байгаа юм аа.

-Юунд хэрэглэх юм бэ?
-Казахстан руу явуулж, квот авна. /Иргэд хуурамч бичиг баримт vйлдэн БНКазУ руу явуулж, тэнд шилжин суурьшсан иргэн болж мөнгө авдаг аж. Vvнийг нь квот гэж нэрлэдэг юм байна. БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев бусад улсад амьдарч байгаа казахуудыг Казахстанд нvvж очиход нь нэг хvнд мянган ам.доллар өгөх шийдвэр гаргасан байгаа аж. Энэ мөнгөний хэмжээ нэмэгдсэн тухай ч мэдээлэл байна/.

Бидний дунд дээрх яриа өрнөсөн юм. Маргааш нь буюу бямба гаригт хорооллын "Парадокс"-ын автобусны буудлын ойролцоо тvvнтэй уулзахаар болов. Ингэхийн тулд цагдаа, иргэний бvртгэлийн байгууллага болон бусад хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарсан юм. Биднийг болзсон газраа очиж амжаагvй байхад байн байн залгаж, "Хаана явна. Яасан. Би ирчихсэн хvлээж байна" гээд шалгаана. Бямба гаригийн өдөр 13:00 цагийн орчим болзсон газраа уулзлаа. 54-51 УБВ улсын дугаартай ногоон өнгийн жижиг тэрэг дотор эрэгтэй эмэгтэй хоёр хvн сууж байв.

-Та удаан хvлээв vv?
-Гайгvй ээ. Нөгөөдөхөө авчирсан биз дээ.

-Тэгсэн. /хоёр ширхэг гадаад паспортоо vзvvлэв/
-Норгож байсан юм байна шvv дээ. Бичиг баримтаа гамтай хэрэглэхгvй дээ. /Хоёр паспортыг vзсэнээ нэгийг нь авах боломжгvй гэв/

-Харин тийм ээ. Vvнийг нь яагаад авахгvй гэж?
-Давхар зурагтай байна. Энэ нь болохгvй. Харин vvнийг нь авна. /Хажууд суугаа эмэгтэйдээ өгөв. Эмэгтэй нь цvнхнээсээ 20 мянган төгрөг гаргаж өглөө. Яг энэ vед залуугийн утас дуугарч бас л зарын дагуу ярив. "Яаралтай хэрэг болоод байгаа юм аа. Шалихгvй ээ 20 мянган төгрөгөөр авна. Виз дарагдсан бол болохгvй" гэх зэргээр ярилаа. Бодвол эмэгтэй Л гэгч нь захиалга өгч, П-гээр яриулаад, гадаад паспортыг нь өөрөө худалдан авдаг бололтой/.

-Таныг хэн гэдэг вэ. Хаана юу хийдэг вэ?
-Ах нь уу. Тагнуулчин. /инээв/ Харин чи аль аймгийнх вэ. Хэзээ буцах вэ.

-Хөвсгөл. Удахгvй буцна...
Биднийг ийн ярьж суутал цагдаа ирэв. Ингээд Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст очлоо... Ямартай ч, тэднийг гэм буруутай эсэхийг зөвхөн шvvх л тогтооно.

Телевизvvдийн чат нэвтрvvлгээр "Секси охин хайж байна", "Гэртээ ганцаараа ганц бие залуу байна. Шоудах хvсэлтэй охид залгаарай" гэх зэргээр, мөн эд бараа худалдаж авна гэсэн утгатай мэдээллийн шинжтэй есөн шидийн зар Урсч" л байдаг. Зарим хvн "За ярьшиг. Худлаа байх" гэж юман чинээ тоохгvй орхидог ч vvний цаана амьдрал өрнөж, vйл явдал буцалж байдаг.

"2002-2005 оны гадаад паспорт авна". Гэхдээ авах паспортандаа "шалгуур" тогтоосон нь ч бас учиртай. Иргэний бvртгэлийн байгууллага 2006 онд гадаад паспортыг шинэчилж, зургийг нь давхар сvvдэртэй болгохоос гадна давхар олон нууцлалтай болгосон. Тэгээд хуурамчаар vйлдэхэд хvндрэлтэй гэнэ. Харин тэрнээс өмнөх нь дан зурагтай, нууцлалгvй байсан болохоор хуурамчаар хийхэд амархан. Ямартай ч бичиг баримтын, ялангуяа гадаад паспортын наймаа ид цэцэглэж байна шvv, Иргэний бvртгэл мэдээллийн төвийн дарга аа. Биднээр хэлvvлэлтгvй vvнийг мэдэж байж болох. Vvнд анхаарч ямар нэг арга хэмжээ авах цаг нь болжээ. Мөн энэ төрлийн хууль бус vйлдэлд иргэний бvртгэлийн байцаагч нар ч хутгалдах явдал гарч байсан удаатай. Нөгөө талаар иргэд бичиг баримтдаа ч хайнга ханддаг. Хэдэн халтар төгрөгийн төлөө бусдад наймаалж, барьцаалж байгаа нь дээрх төрлийн бизнесийг цэцэглэлvvлэхэд нөлөөлж байгаа юм.

Цагдаа хууль хяналтын байгууллагынхан гарсан гэмт хэргийн хойноос хөөцөлддөг гэж иргэд шvvмжлэх нь бий. Тэдэнд хаңдан энэ vгийг ч "чулуудья". Гэхдээ гэмт хэрэг эсрэг хийж байгаа олон ажлыг vгvйсгэхгvй ээ. Энэ эх захгvй, эмх замбараагvй, хуулиас гадуурхи vйлдлийг телевизийн чат нэвтрvvлгvvд гааруулж байна гэхэд ч буруудахгvй. Vvнийг хянах, хязгаарлах цаг болсон юм биш vv. Чат руу бичсэн нэг мэссэж ямар их хор уршиг дагуулсныг бvр аллага хvртэл vйлдэгдсэнийг бид баримтаар мэднэ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.